
АН-ын ҮЗХ-ны хаалттай хуралдаанаар УИХ-ын даргад З.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайдад Н.Алтанхуяг нарын нэрийг дэвшүүлж, 100 хувийн саналаар дэмжлээ. Одоо хуралдаан завсарлаад байна.
Харин 16.00 цагаас УИХ-дахь АН-ын бүлэг хуралдаж, парламентад суудалтай ямар нам, эвсэлтэй эвсэж, Засгийн газар байгуулах тухай асуудлаа хэлэлцэнэ. Эх сурвалжийн мэдээгээр МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, ИЗНН-аас АН-д саналаа ирүүлсэн бөгөөд зарим бие даан нэр дэвшиж сонгогдсон эрхэм тус намын бүлэгт багтах хүсэлтээ илэрхийлсэн сурагтай.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ