
XX зууны манлай бөх, Монголын тамирчдаас төрсөн анхны Хөдөлмөрийн баатар Хорлоогийн Баянмөнх нас cүүдэр 70 хэдийнэ гарсан ч яриа хөөрөө нь яг л 18-т шиг. Тэрбээр зохиолч Б.Лхагвасүрэн хөтлөн хүргэсэн нэгэн нэвтрүүлэгт саатах үед нь түүнээс Б.Лхагвасүрэн "Хүч бяраа ид гайхуулж явах үед чинь дуурийн театрын хэсэг хүүхнүүд өөрийг тань эргүүлж байсан гэж ярьдаг. Энэ үнэхээр бодит яриа шүү" хэмээн түүнийг шахаанд оруулсан асуулт тавьсан юм.
Энэ үед аварга маань хээв нэг "Хүүхэн эргүүлэх завгүй барилдаж явлаа.Тийм яриа гарсан уу" гэхэд, хөтлөгч дахин шахаанд оруулж "Хүүхэн эргүүлэх завгүй барилдана ч гэж байхгүй дээ. Яах аргагүй бөхчүүдийг дуурийн театрын хүүхнүүд эргүүлж, бөх залуутай суунаа гээд өөрийн чинь овоо хараандаа оруулсан байсан нэг эмэгтэй байдаг шүү" гэхэд аварга маань "Золиг гэж тийм эмэгтэй байсан л байх даа. Одоогийн самганаа анх хараад л сэтгэл алдуурч суусан шүү дээ.
Түүнээс биш ганц нэг эмэгтэй ч байсан л даа. Тэр бүхэнд сэтгэл алдуурч явсангүй, золиг гэж" хэмээн нэлээд ичингүйрэн хариулж суув. Үүнээс харахад Баянаа аварга чөлөөт цаг л олдвол барилдаж явсан бололтой.
Э.Сувд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ