
Өнөөдөр Японы төлөөлөгчид хоёр орны харилцааг сайжруулах талаар хэлэлцээр хийхээр Сөүл хотод ирлээ. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүн Ардчилсан намын гишүүд болон хуучин Гадаад хэргийн сайд Сейжи Маэхара нараас бүрдэж байв.
Тэрээр Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд Ким Сун Хван болон гадаад хэргийн яамны мэргэжилтнүүдтэй дугуй ширээний ярилцлага хийжээ.
Хоёр улсын хооронд зөрчил үүсгэдэг гол асуудлууд нь Дэлхийн хоёрдугаар дайны үед япон цэргүүд солонгос эмэгтэйчүүдийг бэлгийн хүчирхийлэлд оруулдаг байсан явдал болон Япон тэнгисийн орчим арлын газар нутгийн маргалдаан юм.
Гэхдээ бүс нутгийн тогтвортой байдлыг хангах нь энэхүү айлчлалын гол зорилго гэдгийг төлөөлөгчид онцолж байлаа.
“Бид найдвартай харилцаа тогтоож чадна гэдэгт итгэлтэй байна. Үүний тулд харилцан ойлголцол чухал юм” хэмээн Маэхара Ким Сун Хванд хэлсэн байна.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ