Барак Обама баяр хүргэсэн захидал ирүүлжээ

img

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид  АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама баяр хүргэсэн захидал ирүүлжээ. Тэрбээр захидалдаа “Эрхэм Ерөнхийлөгч өө, Үндэсний баярыг тэмдэглэж байгаа монголын ард түмэнд болон Танд АНУ-ын ард түмний өмнөөс болон хувиасаа хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Афганистанд мөр зэрэгцэн ажиллахаас эхлээд  өсөн нэмэгдэж буй худалдаа, эдийн засгийн хэлхээ холбоо, хуваалцаж байдаг ардчиллын үнэт зүйлс хүртэлх Монголтой тогтоосон бүх харилцаагаа АНУ гүнээ үнэлж хүндэтгэдэг. АНУ, Монгол Улсын хооронд албан ёсоор дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойг өнөө жил бид тэмдэглэж байгаагийн хувьд хоёр орны харилцаа болон бид бүхний ирээдүйн төлөө оруулсан Монголын ард түмний хувь нэмэрт АНУ талархаж байдгийг дамжуулъя” гэжээ.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ