
Увс аймаг Тэс сумын гаалийн салбарын ойр хавийн газар нутагт өчигдөр хүчтэй шуурга дэгдэж, байгалийн онцгой үзэгдэл болсны улмаас зургаан гэр нуржээ. Мөн байшингуудын дээвэр хууларч, цахилгааны шонгийн моднууд хугарсан байна. Мөн дизель цахилгаан үүсгүүр эвдэрч доголджээ.
Одоогоор учирсан хохирлын хэмжээг тодорхойлж, хохирлыг даруй арилгах чиглэлээр арга хэмжээ зохион байгуулж байгаа эхэлсэн байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ