
Бүсгүйчүүд тамхинаас гарвал есөн сарын дотор нүүр царай нь 13 насаар залуу харагддаг аж. Үүнээс гадна тамхиа гэнэт хаях нь таргалах гол шалтгаан болдог гэж үздэг бол харин ч эсрэгээрээ гэнэ. Тамхинаас гарсан бүсгүйчүүдийн 75 хувь нь турах юм уу, жингээ хэвээр хадгалдаг гэнэ. Ийм дүгнэлтэд хүрсэн Италийн тамхитай тэмцэх холбооны мэргэжилтнүүд судалгааны дүнгээ олны хүртээл болгожээ.
Судлаач Лидия Левандовски болон “Дерминг” клиникийн захирал Аделе Спаравинья нар өнгөрсөн оны хоёрдугаар сараас арваннэгдүгээр сар хүртэл эрдэм шинжилгээний хоёр ч судалгаа явуулжээ. Эхний судалгаанд тамхи татдаггvй 200 эмэгтэйг хамруулж, тэдний нүүрний арьсны онцлогийг судалснаар арьсны насыг тодорхойлох ерөнхий бүдүүвчийг гаргаж авчээ.
Харин дараагийн судалгаанд янз бүрийн насны тамхи татдаг 64 бүсгүй оролцсон бөгөөд судалгаа есөн сарын турш үргэлжилжээ. Тэднийг тамхинаас гарахыг ятгаж чадсанаар гурван сар тутам шинжилгээ авсан байна. Yр дүн гайхалтай гарчээ. Судалгааны оролцогчдын арьс дунджаар 13 насаар залуужиж, нэлээд жин хаясан аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ