Нэг өдөрт 645 жолооч хурд хэтрүүлжээ
Үндэсний их баяр наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэн орчмын замыг эс тооцвол нийслэл хотын замын ачаалал харьцангуй бага байсан. Гэтэл үүнийг далимдуулан дүрэм зөрчсөн жолооч нар энэ өдрүүдэд олон бүртгэгджээ. Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төвөөс ирүүлсэн мэдээллээр энэ сарын 13-ны өдөр л гэхэд 645 тээврийн хэрэгслийн жолооч хурд хэтрүүлсэн байна. Мөн 398 жолооч улаан гэрлээр дүрэм зөрчин хөдөлгөөнд оролцсон нь бүртгэгджээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ