
Канадын нэгэн судалгааны төв телевиз үзэх зуршилтай 1314 хүүхдээс судалгаа авчээ. Тэдний үзэж байгаагаар хүүхдэд өдөрт хоёр цагаас илүүтэй зурагт үзүүлж болохгүй гэнэ. Харин илүү үзсэн цаг тутамд бэлхүүсний тойрог нэг миллиметрээр өргөсөх боломж нэмэгдэж, булчин сулардаг байна.
2-4 настай хүүхдүүд долоо хоног бүр илүү цагаар зурагт үзэх нь 10 нас хүрэх үед өргөн бэлхүүстэй болох өндөр эрсдэлтэй болгох юм.
Судалгааг эхлүүлэх үед хүүхдийн долоо хоногт зурагт үздэг дундаж хугацаа 8,8 цаг байсан аж. Харин хоёр жилийн дараа энэ тоо 4 нас хагас ойтой хүүхдэд зургаан цагаар нэмэгдэж 14,8 цаг болсон байна.
Эцэг эхийнх нь хэлж байгаагаар хүүхдүүд тэр насан дээрээ долоо хоногт 18 цагийг зурагт ширтэж өнгөрөөдөг ба энэ нь нийт судалгаанд оролцогчдын 15 хувийг эзэлж байгаа юм.
Зөвхөн бэлхүүсний тойрог өргөсөөд зогсохгүй, биеийн уян хатан байдал алдагдахыг ч судлаачид хэлж байна. Долоо хоног бүр зурагтыг тогтмол хэтрүүлэн үзэх нь хүүхдийн байрнаас харайх зайг 0,36 см-ээр багасгадаг байна.
Хэт их зурагт үзэх нь хүүхдэд сурах болон чөлөөт цагаа идэвхитэй өнгөрөөх эрмэлзлэлийг бууруулаад зогсохгүй зөв хооллолтын талаар хангалттай мэдээлэл авч чадахгүйд хүргэдэг гэж судалгаагаар гаргажээ.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ