Д.Эрдэнэбат: МАН-аас эвсэх санал ирүүлээгүй

img

Төрийн ордны Их танхимд  өнөөдөр Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны 39 дүгээр хуралдаан болж  өндөрлөлөө.

Уг хуралдааны үеэр  шийдвэрлэсэн асуудлуудын талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат дараахь мэдээллийг өгч байна.

 -ҮЗХ-аар ямар асуудлыг шийдвэрлэсэн бэ?

-Ардчилсан намын бүлэг энэ сарын 15-ны өдөр Төрийн ордонд шуурхай хуралдаж УИХ-ын даргад УИХ-ын гишүүн З.Энхболдын нэрийг дэвшүүлэх санал гаргаж ҮЗХ-ний хурлаар хэлэлцэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Тиймээс  өнөөдрийн  Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанаар хэлэлцсэн  дөрвөн чухал асуудлын нэг бол УИХ-ын даргад  УИХ-ын гишүүн З.Энхболдын нэрийг  дэвшүүлэхийг  гишүүдийн 100 хувийн нэгдмэл  саналаар дэмжсэн явдал байв. Хоёрдугаарт, мөн АН-ын бүлгийн хуралдаанаас гаргасан саналын дагуу   Монгол Улсын Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн, АН-ын дарга Н.Алтанхуягийг нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж 100 хувийн саналаар дэмжлээ. Гуравдугаарт, Эвслийн Засгийн газрыг байгуулахад хамтран ажиллах гэрээ байгуулах, гэрээ хэлцэл, зөвшилцлийг яаж хийх вэ гэдэг  асуудлыг ҮЗХ нэлээд нухацтай авч үзлээ. Үүний үр дүнд ҮЗХ-ноос  АН-ын бүлэгт бусад нам эвсэлтэй зөвшилцөх хэлэлцээрийг шийдвэрлэх үүрэг даалгаврыг өглөө. Тиймээс өнөөдөр 16.00 цагаас АН бүлэг ҮЗХ-ноос өгсөн үүргийн дагуу хурлаа  хийнэ. Энэ хуралдаанаас  гэрээ байгуулах ажлын хэсгийнг зохион байгуулна. Бүлгийн хуралдаанаар байгуулагдсан  ажлын хэсэг нь бусад нам эвсэлтэй эвсэх анхны хэлэлцээрийнхээ ширээний ард сууна гэсэн үг. Дөрөвдүгээрт, Хууль эрхзүйн шинэчлэл хийх асуудлаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, УИХ-ыг гишүүн Ч.Сайханбилэг нарын  мэдээлэл хэлэлцүүлгийг сонсгож хуралдаанаа өндөрлөлөө.

-МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэлтэй хамтрах асуудлыг ҮЗХ-ны хурлаар хэлэлцсэн гэсэн. АН-ын гишүүд дэмжсэн үү?

-АН-д “Шударга ёс”  эвсэл хамтран ажиллах саналаа илэрхийлсэн. Энэхүү  асуудлыг ҮЗХ-ны  хурлаар хэлэлцэж гишүүдийн олонх нь саналыг дэмжсэн. Гэхдээ асуудлыг ярихдаа ажлын хэсэг зохион байгуулах нь зөв юм байна гэсэн шийдвэрт хүрсэн. Ажлын хэсгээр бидэнд олон хэлэлцэх асуудал бий. Зарим  нэг хүний  ойлголтоор хөнгөн гоомой хандаж болохгүй. Учир нь АН ялалт байгуулсан, энэ ялалтаа баталгаажуулах, эдийн засгийн эрчимтэй өөрчлөлтийг хийх, улс оронд шударга ёс хариуцлагатай байдлыг тогтоох, төрийн байгууллагуудын бүтцийг өөрчлөх, авлига хээл хахуулыг монгол оронд үгүй болгох чинь сэтгэлтэй улс төрийн хүчинтэй ярилцаж, хэлэлцэж шийднэ  гэсэн байр суурьтай байгаа.Түүнээс биш сайд дарга нарын  асуудлыг нэгдүгээрт тавих юм бол манай нам үзэл бодлоосоо ухарч байна гэсэн үг.  Санал тавьсан намуудтай эхэлж хэлэлцээр хийх нь зүйтэй гэж үзсэн.

-АН-ын бүлгээр  бусад нам эвсэлтэй эвсэх асуудлыг эцсийн байдлаар шийднэ гэсэн үг үү?

-АН-ын бүлгээс  байгуулагдсан ажлын хэсэг  нам эвсэлтэй зөвшилцөх, гэрээ хийх үйл ажиллагааг зохион байгуулна. Эцсийн байдлаар хэлэлцсэн гэрээ хэлэлцлийн асуудлыг батлах  эрх нь ҮЗХ-нд үлдсэн гэж ойлгож болно.

-МАН-тай эвсэх үү?

-МАН-аас  хамтрах тухай саналыг албан ёсоор  тавиагүй. “Шударга ёс”  эвслээс гадна ИЗНН болон бие даагчдаас эвсэх  саналаа илэрхийлсэн.

 -Дараагийн ҮЗХ хэзээ хуралдах вэ?

-АН-ын бүлгээс байгуулагдсан ажлын хэсгээс эцсийн байдлаар бусад нам эвсэлтэй хамтран ажиллах гэрээний төсөл гарсны дараа ҮЗХ  хуралдаж шийдвэрээ гаргана. Тэр товыг урьдчилж хэлэх боломжгүй.

-Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга хэзээ томилогдох вэ?

Дараагийн ҮЗХ-ны хурлаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаа сонгогдоно.

Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

MANAN bish MANKHAN bolj baigaa gej bichij baih yum aa
2012-07-19
АРЧААГАА АЛДСАН МАН:
СӨХӨРЧ АРЧААГАА АЛДСАН МАН-ГУУНУУДЫГ ХАЯ ХАЯ
2012-07-17
Яанаа энэ хужаа!!!! Хэн энэ хужаа аг жинхэнэ мужик гээд цоллоод байнаа!! Эхнэр нь уу!!! Таарсан таар шуудай
2012-07-17
AH arai l dendej bga yum bish uu???? Ta nariig ev negdliig bii bolgo, ihiig butee gej ard tumen chini songoson. Harin ta nar ard tumnee evdreltsuulj orchin tsagiin helmegduuleltiin aidast barag avaachij bna shuu!!!!!! herev AH-n ta bugd humuusiin setgegdliig unshdag bol ul muruu ergej neg haraarai!!??
2012-07-17
irgen:
AH-iihan MAH-tai evsevel ireeduigee neg moson ugui hiih bolno.
2012-07-16
MAHN buyu huuchin uzeltei hiisen 20 jiliin temceliig altanhuyag, Ebe 2 dahiad amiluulchihdag yum bna, huurhii dee ingeed AN MAHN hamtdaa archigdaj dee
2012-07-16
bidnii songolt. uur entei negdeh um be.
2012-07-16
Ard tumen tun hetsuu songolt hiile dee. ug ni ardchilsan namd dahiad heden suudal ugchihsun bol Mongol uls maani iluu hurdan hugjih baisan baikh daa
2012-07-16
irgen:
AH-iihan MAH-tai evsevel ireeduigee neg moson ugui hiih bolno.
Erdenebat bas l mujik zan gargala da:
Namaa yaluulchihad bi gaviya bgulsan bi darga bno gej ulairsangui shde Hen inghe yum Mujik er shuu Umhii horchin Enhboldin umnuus ichij uheh ni ee Yamar i\ulaan tsagaanda gartsan HOG ve
2012-07-16
Gerel:
Naad hun chini janjin chig shugamanda unench mujik er shuu Yamartaa l uuruu UIH dargin suudlig Enhboldod tavij ugch bhav Namin dargaa heveer ni uldeeye ene olon ambitstai nuhdiig hoorond ni aya eviig ni oloe gej l ene shdee Baragtai hunees iim zan garahgui shuu Bugd l sandal shireeni tuluu uhej bsht
2012-07-16
Boloroo:
D.Erdenebat Tsever khytadiin erliiz shuudee .ta nar tsusiig sn sudalaad uzeerei !!!!! Evgui gardaa
2012-07-16
hehe:
Saikhanbileg bid 2-n tavidag iltgel gej yu baidag yum ve, iim hugiin yumnuudaa zailuulahgui bol ardchilsan nam ner hundgui bolno shuu. Ter bol Temuujin, Amarjargal, Battulga, bur Bat-erdene avargiin haana ch hurehgui. Harin hor bol sain nairuulna.
2012-07-16
DG:
Хариуцлагын тогтолцоо, авилгатай тэмцэх, шударга ёсыг тогтоох гээд л ярьж байгаа нь чимэгтэй сайхан байна. Энэ талаар МАН -ынхан хэзээч ярьж чаддаггүй байлаа
2012-07-16
Pkxny:
Авилгийн эцгээс муу ч гэж МАН салсан харин АН харин нэгдэж сайхан авилгачид болохнээ
2012-07-16
bidnii songolt. uur entei negdeh um be.
shudarga ajillaarai:
shudarga ajillaarai
2012-07-16
Саяанаа:
авлига хээл хахуулыг монгол оронд үгүй болгох чинь сэтгэлтэй улс төрийн хүчинтэй ярилцаж, хэлэлцэж шийднэ гэсэн байж яаж Авилагч Н.Энхбаяртай эвсэж чадаж байна аа.Одоо цагаатгаад Хууль зүйн сайдаа болгочихвол таарна.Эхнээсээ л ингээд худлаа яриад яандаав Сайхан цаг ирэх үү. итгэл алгаа.
2012-07-16
zagin gazraa hurdan baiguulaachee
2012-07-16