Улаанбаатарт бороо орно

img

Зүүн зүгийн нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн хойд, төв болон говийн нутгийн зарим, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн баруун хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар зүүн хойноос секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 16-21 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн зүүн хэсгээр 28-33 градус, зүүн зүгийн нутгийн зүүн, говийн нутгийн баруун хэсгээр 25-30 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна. УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. 21-23 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 13 градус дулаан, харьцангуй чийг 76 хувь, агаарын даралт 865 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ