Пара олимпын анхны медалийг П.Болортуяа авлаа
Гуанжоуд болж буй Азийн пара тоглолтоос манай тамирчдын анхны медалийг жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 52 кг-д зодоглосон Пүрэвийн Болортуяа хүртжээ. Тэрээр эхний тойрогт Японы Ацуми Танакаг, хоёрдугаар тойрогт Вьетнамын Ти Ной Трюг цэвэр ялсан. Манай тамирчин П.Болортуяа дараагийн учраанууд болох нь Хятад, Тайландын бөхчүүдэд ялагдсанаар хүрэл медаль хүртсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ