“5 байр хөтөлбөр II”-ийн азтангууд амьдрах хорооллоороо зочиллоо

img

Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч Юнител группийн санаачлан хэрэгжүүлсэн “5 БАЙР ХӨТӨЛБӨР II”  4 сарын хугацаанд амжилттай үргэлжилж, 5 гэр бүлийг байртай болгосон билээ. Эдгээр азтангууд нь Яармагийн дэнж дээр баригдаж байгаа MCS группийн “Шинэ гэр” залуусын хороололд иж бүрэн тавилгатай нэг өрөө байрны эзэд болсон юм. Тэд өнгөрсөн 7 хоногт өөрсдийн амьдрах хорооллоороо зочилж, шинэ байртайгаа танилцлаа. Юнител группийн “5 БАЙР ХӨТӨЛБӨР II” зорилгоо биелүүлж, 5 хэрэглэгчийгээ иж бүрэн тавилгатай нэг өрөө байрны эзэд болголоо.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

  1. “Залуу гэр” хотхоны борлуулалтын менежер Алтангадас азтангуудыг шинэ байртай нь танилцуулж, мэдээлэл өгч байлаа
  2. “5 БАЙР ХӨТӨЛБӨР II”-ийн 3 дахь азтан 85 настай Самбуу гуай өөрийн биеэр ирж, шинэ байртайгаа танилцсан юм
  3. Азтангууд аюулгүй ажиллагааны дүрэмтэй танилцаж байна
  4. Орчин үеийн залуу хосуудад зориулсан өвөрмөц хийцтэй “Залуу гэр” хотхоны барилгын ажил нэлээн хурдацтай хийгдэж байсан юм. Иймд азтангууд барилгын ажилд саад болохгүйгээр байртайгаа танилцахаар нэвтрэх хуудсанд гарын үсэг зурж байна
  5. Таван азтан тавуулаа Юнител групптэй байрныхаа гэрээг хийсэн
  6. Самбуу гуай “Залуу гэр” хотхоны 21-р байранд амьдарна
  7. Алтангадас: Шинэ хороололд маань “5 байр хөтөлбөр”-ийн 10 азтан амьдрах гэж байгаад бид бүхэн их билэгшээж байгаа
  8. Гэрээсээ хөргөгчөө ч авчрах хэрэггүй юм байна
  9. Иж бүрэн тавилгатай сайхан байр байна
  10. Бүх зүйл нь бэлэн юм байна
  11. Буйдан, ор, гал тогооны өрөөний тавилга, хөргөгч, угаалгын машин зэрэг айлд хэрэгтэй бүх зүйл нь байна
  12. Айл бүр тавилганыхаа өнгийг захиалж болно
  13. Ийм сайхан байр өгсөн Юнител группийнхээ хамт олонд баярлалаа
  14. Азын хороололдоо амьдраад байна даа
  15. 21-р байранд бид хамтдаа амьдрана
  16. Энэ харагдаж байгаа барилга бол та бүхний амьдрах байр
  17. 5 байр 5 азтан
  18. Бидний амьдрал энэ оргилуун дарс мэт өөдөө байг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

niitiin bair shig yasan evgui jijighen bairnuud ve
2012-07-17