
Монголын урчуудын эвлэл, МУЭ-ийн дэргэдэх залуу уран бүтээлчдийн нэгдэл, СУИС-ийн Дүрслэх Урлагийн Сургууль, Солонгос улсын Тэжон хотын Олон улсын соёлын төвөөс хамтран Монголын залуу уран бүтээлчдийн дунд жил бүр уламжлал болгон зохион явуулдаг “Grand art-4” дүрслэх урлагийн шилдэг бүтээл шалгаруулах үзэсгэлэн МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд өнөөдөр нээлтээ хийнэ.Тус уралдааныг Солонгос улсын “Жүндуилбу” сонин, Тэжон хотын “TJB” телевиз дөрөв дэх жилдээ зохион байгуулж байна. Энэхүү үзэсгэлэнд Солонгос, Монгол улсын ахмад зураачид оролцож залуу уран бүтээлчдэд туршлагаасаа солилцох юм. Үзэсгэлэнд 18-35 насны залуу уран бүтээлчид оролцох бөгөөд уран зураг, уран баримал, монгол зураг, зураасан зураг-уран бичлэг, холимог техник гэсэн таван төрлөөр тус бүрээс 10 шилдэг бүтээл шалгаруулан "Гран При-ийн эзнийг тодруулах аж.
Э.Сувд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ