Хагас жилд 6037 хүн гахайн хавдраар өвчилжээ

img

Халдварт өвчнөөр манай улсад 2012 оны эхний хагас жилд 24205 хүн өвчилж, өмнөх оны мөн үеийнхээс 3536 хүн буюу 17.1 хувиар нэмэгдсэн гэсэн судалгааг Үндэсний статистикийн хорооноос гаргажээ. Хэдийгээр салхин цэцэг, цусан суулга, сүрьеэ зэрэг өвчнөөр өвчлөх хүний тоо буурсан хэдий ч гахайн хавдраар өвчлөгчдийн тоо 6037 хүн буюу ес дахин нэмэгдсэн нь дээрх үзүүлэлтэд голлон нөлөөлсөн байна. Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ