Хиллари Клинтоны үлдээсэн мессеж

img

17 жилийн дараа Монголд дахин айлчлан ирсэн хатагтай Хиллари Клинтоны айлчлал сонгуулийн шуугиан, наадмын хөөрөөнд дарагдаад харьцангуй нам жим өнгөрөв бололтой. Албан ёсны хэдэн мэдээнээс өөрөөр юу болоод өнгөрсөн тухай тоймтой задаргаа алга. АНУ-ын төрийн нарийн бичгийн даргын айлчлал өдөр болгон тохиогоод байдаг элбэг зүйл биш бөгөөд Х.Клинтоны ирсэн цаг хугацаа парламентын сонгуулийн үр дүн, айсуй Засгийн газрын чимээ, “авилгалын динозавр” хэмээх шинэ хочтой болсон экс ерөнхийлөгчийн шүүх ажиллагаатай давхцсанаараа онцлог болсон билээ. Хиллари Клинтоны Монголд өнгөрүүлсэн ганц хоногийг зөвхөн олон улсын хуралд үг хэлж, төр засгийн удирдлагатай ёслолын уулзалт хийх төдийхнөөр хязгаарлан ойлгох нь дэндүү өрөөсгөл болно. Барууны зарим хэвлэлээр гарсан захиалгат нийтлэлийн үр дүн болж олон улсын тавцанд Монголын ардчиллын нэр хүндэд сэв суусан байх магадлалтай гэсэн таамаглалд АНУ-ын өндөр албан тушаалтан цэг тавьж орхив. Энгийнээр хэлбэл Х.Клинтон Н.Энхбаярын асуудлаас болж Монголын удирдагчдыг  зэмлэн донгодно гэсэн хэний талынх нь ойлгомжтой шар хэвлэлүүдийн таамаглал, нэр бүхий улс төрийн хүчний горьдлогод энэ айлчлал тодоос  тод “Nо!” гэсэн хариу өгч орхилоо. Хатагтай Х.Клинтон ноён Н.Энхбаярыг өмөөрөх бус харин ч “Авилга гэдэг “динозавр”-аа ч устгаад, жинхэнэ динозавраа ч бас эргүүлж аваарай” гэсэн нь хэн нь хэний талд байгааг хоёргүй утгаар хэлсэн хэрэг болов. Энэ нь авилга бол ардчиллын дайсан гэдэг дээр Вашингтон, Улаанбаатар хоёр санал нэг байна гэсэн үг. Энэ үг бас “Аалзны тор-6” дээр дурдсан Н.Энхбаярыг өмөөрөн хамгаалагч сенатор хатагтай Файнштайны оролдлого талаар болсны нотолгоо юм. Зарим эх сурвалжийн мэдээлэлд итгэх юм бол Калифорни мужийг төлөөлж Конгресст суудаг хатагтай Файнштайн бол уул нь нэг талаас Н.Энхбаярын, нөгөө талаас Х.Клинтоны гэр бүлийн дотны найз гэдэг. Гэвч “Наймаанд найз байдаггүй” гэх үгийг бяцхан хувиргаж хэлбэл “Авилгалын асуудалд анд байхгүй” гэдгээ АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга хоёргүй утгаар илэрхийлэв бололтой. Монголын улс төрөөс явахдаа ард түмнээ талцуулан тэмцэлдүүлсэн гунигтай төгсгөл хийж буй Н.Энхбаярт хандсан гэмээр нэг үгийг Хиллари Клинтон Улаанбаатарт мөн хэлсэн нь анхаарал татаж байна. “Удирдагч бүрийн хүсдэг нэг зүйл бий. Өөрөөсөө үлдээх ганц зүйл бол нэр хүнд. Хэчнээн баян байгаад түүнийгээ авч явж чадахгүй. Таны болон танай гэр бүлийн нэр хүнд л ард олны дунд үлдэх болно” гэж. Үнэхээр Н.Энхбаяр ба түүний гэр бүлийн үлдээж байгаа өв, хожим дурсагдах нэр хүнд юу байх вэ гэдэг талаар Монголын олон нийт одоо л нэг амьсгаа даран эргэцүүлж байх шиг. АНУ нь Монголын тулгар ардчиллыг урьдын адил тууштай дэмжин, геополитикийн хүрээнд “гуравдагч хөрш” байсаар байх болно гэдгийг төрийн нарийн бичгийн даргын энэ удаагийн айлчлал нотлон харууллаа. -17 жилийн өмнө танай их сургууль дээр хэлсэн үгээ би эргэж саналаа. Тэгэхэд би хэрэв аливаа нэгэн хүн социализмаас салж ардчиллыг тогтоож буй амьд жишээг олж хармаар байвал тэрээр Монголд ирэх ёстой гэж хэлсэн билээ. Энэ үг одоо ч бодитой үнэн хэвээр байна гэж тэрээр дэмий ч нэг ам алдаагүй биз. Хойтон жил нөхөр Биллтэйгээ эргэж Монголд заавал ирэхээ амлаад буцсан Хилларийн Улаанбаатарт үлдээсэн мессеж товчдоо нэг иймэрхүү. Ш.Буманбаяр Эх сурвалж 24tsag.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

yanhan awgaigaar mongol uls zaalgah gej yu baidag yum elbegee medehgvugeerei zaalgsan bailgvi
2012-07-19
бид египетчуудаас тэнэг юм уу?
2012-07-19
munkhuu:
хөөе хужаа шаахай минь чи өөрөө зайл аа тэр авилгачин динозавраа аваад яваарай, монголд та 2 шиг хэрэггүй новш алга
2012-07-18
Яасан зүүдэлдэг чөдрийн морины хулгайч вэ? чи. Тэд төр бариагүй төрийн эрх мэдэл хуваарлаагүй шүү дээ. Харин Өөрсдөө албан тушаал гуйж явсан үе.
2012-07-18
зочин:
Хатагтайг энэ удаа хэн хацар дээр нь үнсэж чадсан бол оо?
2012-07-17
1990оныг ардчилалыг дэмжигчид мартаагуй.амь насаараа дэнчин тавьж улсэж бай сан залу устой юу ярких во?!!! Тур уед н.энхбаяртангууд албан тушаал горьдоод л явж байсан шуу дээ
2012-07-17
Яасан зүүдэлдэг чөдрийн морины хулгайч вэ? чи. Тэд төр бариагүй төрийн эрх мэдэл хуваарлаагүй шүү дээ. Харин Өөрсдөө албан тушаал гуйж явсан үе.
зочин:
Хатагтайг энэ удаа хэн хацар дээр нь үнсэж чадсан бол оо?
Enhbayar uuruu komment hiigeed suuj bgaa gej huntei sanal neg bna.
2012-07-17
odoo bukh uym todorkhoi bolson shuu khuuchin khu namiin nokhduudee enkhbayar bol khulgai khiisen khuursan avilga bii bolgoson toriin neriig ooriin erkh ashigt ashiglasan geed olon zuil ni ard tumnii omno il bolson shuu jiriin maliin khulgaach neg mori khulgaalval dood tal 5 jil toriin omch bolon tumnii itgeliig khulgaalsan tanai darga zugeer garna gej naidakh khereggui shuu
2012-07-17
Enhbayar uuruu comment bicheed suuj bdag baih.Uuruus ni uur hen tuuniig umuuruh ve dee.
2012-07-17
Энэ эмгэн өөрийгөө дэлхийн хатан хаан гэж бодож байгаа даа. Элбэгдоржид бол хватат. Бусад хүмүүст бол шалиг чавганц.
2012-07-17
Tsolmon Khatagtai:
Elbegdorj yu yum be Manai nukhur but tsohino Ulaan terbishe 2 iig bitgii muulaad bai Elbegee zail chi zail chi chi chamaig hen ywuulsiin zail chi zail chi
2012-07-17
Enkhbayar bol mongoliin neriig ingej l gutaaj baigaag oilgoh bolson gej naidaya. ene hunii ichih bulchirhaig ni ajild oruuulj ogoosei. aan ulaan aa, terbsihdagva aa????
2012-07-17
Энэ эмгэн өөрийгөө дэлхийн хатан хаан гэж бодож байгаа даа. Элбэгдоржид бол хватат. Бусад хүмүүст бол шалиг чавганц.
chinggis-udgan.blogspot.com:
ТЭНГЭР ТЭНГЭР ТЭНГЭР МОНГОЛ МОНГОЛ МОНГОЛ ГАЗАР ГАЗАР ГАЗАР Тэнгэр заяат Монгорын Газар ивээлт Үнхэрийн Хөх тамгат хүй хамгаалагч Хөх Монголын хаан би Хүн биенд төрөлгүй Хий сүнсэндээ хувилан Эмээлээ элгэндээ авсан Эх өлгийдөө эргэн ирлээ.
2012-07-17
sos13:
Гадны новшнуудын үгийг сүсэглэн шүтэгчид монголоос зайлж тэр ариун америктаа оч, ионил. Америкийг бид мэднэ ээ. Тэр америк чинь 5 жилээс хэтрэхгүй Хятадын шаахайны ул цэвэрлэнэ. Америкийн их зан ингээд агуу их ЗХУ-задарсан шиг будаа болно. Бүх юм өөрийн оршин байх хугацаатай гэдэг философи нотлогдох болно. Тэр үед дээрх Буманбаяр гэгч Америкаа мартчихсаан хятад түшмэдийн үгийг үнэн үгсийн дээж болгож бичнэ дээ. Элбэгдоржийн шургалж орсон шиг Монголын төр, түүний тоодгорууд нэг иймэрхүү л хүмүүс юм.
2012-07-17
munkhuu:
хөөе хужаа шаахай минь чи өөрөө зайл аа тэр авилгачин динозавраа аваад яваарай, монголд та 2 шиг хэрэггүй новш алга
SOS13:
Энэ америк чавганцын үг дэлхийн хууль юмуу. Явсан газар бүртээ дайны утаа маналзуулж, нэг бол нэг үндэстэн доторхи омгуудыг хооронд нь дайсагнуулж явдаг янтгар эмгэн дэлхийд нэр хүндээ аль хэдийн алдчихсан шүү дээ. Лам олдохгүй бол буцахдаа гэгчээр долигонуур, Элбэгдоржид сүрхий зөвлөлгөө өгсөн болох гэж ирж л дээ. Социализмын үед согтуу Оросуудын хэлсэн үг бүрийг бурхны адис мэт шүтэн ягштал биелүүлдэг байсан гөлөгнүүд өнөө үед ч байгаа юм байна. Өөрийн толгойгүй МАН-ийн сэтгүүлчийн оронцог Буманбаяр илжиг очиж очиж дэлхийд үнэ хүндээ алдсан америкийн эмгэн шулмасын үгийг үнэн үгийн дээж болгочихсон солиорсон байх юм. Бас түүнийгээ мессеж гээд нэрлэчихсэн байгаа юмаа. Монгол үгийн сан нь энэ хир юм байна л даа.
2012-07-17
Haana hezee temtschihee vee???? Uuriiguu umuuruleh gej l hudlaa baahan soliorson bolohoos. Huniig neg l tanih heregtei.
2012-07-17
Bat:
Amerkuud uursdduu ashigtai zuild sanaa tawina shuu dee.mongoliin erkh ashig ed nart xamaagui.enxbayar ekh ornoo.uul uurhaigaa gej temtsesen.ter temtseliig mi alga bolgox gesen sanaa.
2012-07-17
Haana hezee temtschihee vee???? Uuriiguu umuuruleh gej l hudlaa baahan soliorson bolohoos. Huniig neg l tanih heregtei.