Барьцаалагдсан хүмүүс суллагджээ

img

Египетийн Синайн хойгт баасан гаригт аялж явсан жуулчдын автобуснаас хоёр америк иргэн хөтчийн хамтаар барьцаалагджээ. Тэднийг барьцаалсан эр хар тамхи авч явсан хэргээр Египетийн цагдаагийн газар байцаагдаж байгаа ахыгаа суллахыг шаардаж ийм үйлдэл хийсэн байна. Барьцаалагч эрийг Жирми Абу Масух гэдэг ба эрх баригчид ахыг нь суллуулах талаар арга хэмжээ авч байгаагаа амласны дараа тэрээр даваа гаригт барьцааны хүмүүсийг хамгаалалтын албаныханд хүргэж өгсөн байна. Барьцааны хүмүүст ямар нэг хор хохирол учираагүй юм. Энэ жилийн хувьд нүүдэлчин, тэнэмэл иргэд жуулчдыг ийнхүү барьцаалан шоронд байгаа хамаатан саднаа суллахыг эрх баригчдаас шаардах явдал ихэссэн байна. Гэхдээ ихэнх тохиолдолд жуулчдад ямар нэг хохирол учраагүй байдаг аж. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ