Н.Баярмаа ахмад цолтой боллоо

img

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар хүндийг өргөлтийн тамирчин Н.Баярмаа баяр наадмын өмнө Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртсэн. Нийслэлийн Цагдаагийн газрын Хөдөлгөөнт эргүүлийн газрын эргүүлийн офицер, цагдаагийн ахлах дэслэгч түүнийг ЦЕГ-ын дарга, хошууч генерал Д.Сандаг-Очир хүлээн авч хүндэтгэл үзүүлж, баяр хүргэжээ. Хүндийг өргөлтийн спортоор тив, дэлхий, олимп, олон улсын тэмцээнд эх орныхоо нэрийг дуурсгаж, улсынхаа рекордыг 108 удаа шинэчлэн тогтоож өндөр амжилт гаргасныг үнэлж ЦЕГ-ын даргын тушаалаар түүнд хугацааны өмнө цагдаагийн ахмад цолоор шагнаж, дурсгалын зүйл гардуулсан байна Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ZOCHIN:
TAMIRCHDIIN BONUS SHAGNAL BOLSON TSEREG TSAGDAAGIIN TSOL HUURHII
2012-07-18
za ter ni ch yu yum bee
2012-07-17
hurandaa bolgoochee
2012-07-17
za ter ni ch yu yum bee