Майкрософтын шинэ бүтээгдэхүүн удахгүй гарна

img

Технологийн магнатууд шинэ бүтээлүүдээ ар араас нь танилцуулсаар байна. Энэ удаа Майкрософт компани шинэ бүтээлээ танилцуулж байна. Бидний өдөр тутам хэрэглэдэг Office-ийн программууд шинэчлэгдэж таблет компьютерүүдэд тусгайлан зориулагдаж хийгдсэн бөгөөд мөн интернетэд хадгалагдахаар болжээ. Бичиг баримт, хүснэгт, цахим шуудангийн шинэ программ нь мэдрэгчээр удирдагдах бөгөөд суурин болон зөөврийн компьютерээр хүчирхэгжсэн уг компанийн хувьд интернетэд суурилсан хадгалах баазтай болно гэдэг нь томоохон өөрчлөлт болж байна. Ийм өөрчлөлт хийх болсон шалтгаан нь хүмүүс олон янзын компьютер дээр зэрэг ажиллах болсон явдал юм: Ажил дээрээ суурин, гэртээ зөөврийн, тээврийн хэрэгсэл дотор таблет компьютер, харин ямар нэг үйлчилгээ авч байх зуураа ухаалаг утсаа ашиглах гэх мэт. Тус программ Майкрософтын SkyDrive үйлчилгээгээр дамжуулан баримтуудыг онлайнаар хадгалах тохиргоотой учир хэрэглэгчид бичиг баримтуудаа өөрийн компьютер дээр хадгалахаар тохиргоогоо өөрчлөх шаардлагатай юм. Мөн энэхүү программ нь та байрлалаа өөрчилсөн ч тухайн баримтыг хамгийн сүүлд хаана хадгалсан болон ямар өөрчлөлт, тохиргоо хийсэн зэргийг санах аж. Харин интернетэд суурилсан баазыг Google тус программтай төстэй өөрийн программуудад ашигладаг нь энэ салбарт Майкрософт ноёлж чадахгүйд хүргэж магадгүй нь. Майкрософтын Windows үйлдлийн системд хийгдэж байгаа шинэчлэлийн адилаар шинэ Office программ нь компьютерийн гар, хулганаас гадна мэдрэгчээр удирдагдахаар болсон явдал нь хурдацтай тэлж буй таблет компьютерийн зах зээлд тэдэнд ашигтай талыг авчирч байгаа юм. Энэ зах зээлийг Apple өөрийн iPad бүтээгдэхүүнээрээ ноёлж байгаа бол Майкрософт өөрийн “Surface” нэртэй таблетаар өрсөлдөх төлөвлөгөөтэй байна. “Бид ойрын хэдэн жилд байгаагүй Windows-ийн гайхалтай хүчирхэг, сонирхолтой хувилбарыг танилцуулж байна. Шинэ Windows үйлдлийн системд зориулсан Office программ маш гайхалтай, харин хамтад нь хэрэглэхэд бүр гайхамшигтай гэж би хувьдаа бодож байна” хэмээн тус компанийн захирал Стийв Балмер Сан Францискод хийсэн танилцуулгынхаа үеэр хэллээ. Шинэ Office программын урьдчилсан хувилбарыг хэрэглэж үзэхийг хүсвэл доорх линкээр орон татаж болох юм. http://office.microsoft.com/en-us/try/?WT%2Emc_id=ODC_ENUS_OATWhatsnewHome_MonTry Ц.Мишээл          

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

minion:
Hi ene bol cloud computing setguulchee!!!
2012-07-18