99 настай үсчин

img

Хятадын үсчин Жин Куй өдгөө 99 настай ч хараа, сонсгол гээд биеийн байдал нь маш сайн, ажлаа үргэлжлүүлэн хийсээр байгаа гэнэ. Тэрээр 15 настайдаа анх үс засч сурсан бөгөөд түүнээс хойш ажлаа тасралтгүй хийсээр байна. Үс засах чадвар нь сайн учир түүний үйлчлүүлэгчид жирийн иргэдээс авахуулаад алдар цуутай эрхмүүдээс бүрддэг юм. “Хэрвээ чи сайн үсчин бол үйлчлүүлэгчид ирсээр л байх болно. Харин чадваргүй бол хүмүүс олон ирэхгүй дээ” хэмээн Жин Куй хэлжээ. Тэрээр 2005 онд өөрийн нь амьдралаар хийсэн “Хөгшин үсчин” кинонд тоглосон бөгөөд тус кино Энэтхэгийн Олон улсын кино фестивалиас Алтан тогос шагнал хүртсэн байна. Үс засах нь хятадын хамгийн эртний уламжлалт мэргэжлүүдийн нэг боловч энэхүү ур чадвараа гудамжинд харуулдаг чадварлаг үсчид ховордсон гэнэ. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

kkk:
us zasah bish zugeer husaad mergejtsiin bishu gesn haha
2012-07-17