Лондонг зорих тамирчдын цуваа хөвөрсөөр

img

      Арав хоногийн дараа эхлэх “Лондон 2012” зуны олимпийн наадамд оролцох баг тамирчид Лондонг зорьж эхэллээ. 30 дахь удаагийн уг наадамд оролцохоор дэлхийн өнцөг булан бүрээс мянга гаруй хөнгөн атлетикийн тамирчид хүрэлцэн ирсэн  бөгөөд бэлгэдлийн чанартай гүйлтэд оролцох аж. “Хитроу” нисэх онгоцны буудалд газардсан хөнгөн атлетикийн тамирчдыг тус улсын олимпийн хороо угтан авсан байна. Манай улсын баг тамирчдын эхний ээлж мөн адил энэ сарын 3-ны өдөр Лондон хотыг зорьсон юм. Э.Сувд  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ