Хойд Солонгосын тамирчид Лондонгийн олимпийн зүг

img

Өнөөдөр Хойд Солонгосын тамирчид Лондонгийн олимпийн зүг аяллаа эхлүүлжээ. Хэвлэлийнхэнд ярилцлага өгөхөөс татгалзсан багийнхан Хойд Солонгосын “Air Koryo” онгоцны энгийн нислэгээр Бээжин рүү хөөрлөө. Тэд хэзээ Лондонд буухаа зарлаагүй байна. Тус улсын үндэсний хэвлэлийн мэдээлснээр Хойд Солонгосын 51 тамирчин Лондонгийн олимпд оролцох эрх авсан бөгөөд медаль авах горьдлоготой байгаа төрлүүд нь эмэгтэй хөл бөмбөг, марафон, ширээний теннис, жүдо, бөх, хүндийн өргөлт, буудлага, харваа, эмэгтэй бокс болон эрэгтэй шумбалт зэрэг юм.   Ц.Мишээл          

СЭТГЭГДЭЛ БИЧИХ