119 гомдол мэдээллийн 73.1 хувьд нь эрүүгийн хэрэг үүсгэжээ

img

Монгол Улсын Ерөнхий прокурорын өгсөн үүргийн дагуу Аймаг, Нийслэл, Тээвэр, Дүүргийн прокурорын газрууд энэ оны эхний хагас жилийн байдлаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэгдсэн гэмт хэргийн шинжтэй 119 гомдол мэдээллийн шийдвэрлэлтэд хяналт тавьж цагдаагийн байгууллагаар шалгуулж, шийдвэрлэсэн байна. Нийт 119 гомдол мэдээллийн 87 буюу 73.1 хувьд хуульд заасан журмын дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулж, 16 хэргийг шүүхэд шилжүүлжээ. Эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан 22 хэргийг хэрэгсэхгүй болгож, 19 гомдолд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж, зургаан гомдол мэдээллийг харьяаллын дагуу холбогдох газруудад шилжүүлсэн байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hi:
hunii mongiig zalilsan hund yaagaad eruugiin hereg uuzgehgui zamhruulaad bdgiim bee prokororuudaaa
2013-02-05