МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвсэл хамтрах саналыг дэмжлээ
УИХ дахь МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлгийн дарга Д.Тэрбишдагва, бүлгийн дэд дарга Н.Батцэрэг нар Төрийн ордонд яг одоо мэдээлэл хийж байна.
МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэлд АН-ын ажлын хэсгээс ирүүлсэн хамтарсан Засгийн газар байгуулах саналыг тус нам удирдах зөвлөлийн хурлаараа хэлэлцэн дэмжих шийдвэрээ гаргасан тухай мэдээллээ. Түүнчлэн тус намын бүлгээс ажлын хэсэг байгуулж ахлагчаар Ч.Улааныг сонгосон бол гишүүдэд УИХ-ыг гишүүн Н.Батцэрэг, Д.Тэрбишдагва, Л.Цог нарын долоон хүнийг томилжээ.
Намууд 15.00 цагт хэлэлцээр хийх юм байна. Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ