
Баяр наадмын өдрүүдэд Нийслэлийн Эрүүл мэндийн газар болон харъяа эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудад хариуцлагатай жижүүрүүд ажиллажээ. Энэ өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн, сурын талбайд ажилласан Хан-Уул, Баянгол, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн эмч нарын баг 93 хүнд, Хүй долоон ажилласан Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн нэгдэл, Яаралтай түргэн тусламжийн төвийн эмч нар 57 хүнд эмнэлгийн тусламж үзүүлсэн байна.
Мөн насанд хүрэгчдийн 4163, хүүхдийн 2087 яаралтай түргэн тусламжийн дуудлага ирснээс осол гэмтлийн дуудлага 618, үүнээс архины хордлого 249 бүртгэгджээ. Өрхийн эмнэлгүүдээр 5668, нэгдсэн эмнэлгүүдийн хүлээн авах тасгаар 1793 хүн тус тус үйлчлүүлсэн байна. Харин амаржих газруудад 439 эх төржээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ