Google-ийн удирдагч Yahoo-ийн шинэ захирал болно

img

Google компанийн гүйцэтгэх захирлын албыг удаан хугацаанд хашсан Марисса Майер Yahoo-гийн шинэ захирлаар ажиллахаар болжээ. Тэрээр интернет зах зээлийн хамгийн сайн удирдлагуудын нэгт зүй ёсоор тооцогддог бөгөөд Yahoo компанийнхаа имиж болон санхүүгийн байдлыг сайжруулахад түүнийг тохирно гэж үзэж байгаа юм. Энэхүү мэдэгдлийг даваа гаригт зарласан нь Майерийг тус компанийн сүүлийн таван жилд сонгосон тав дахь захирал болгож байна. Yahoo компани нь Калифорнийн Саннивейлд байрладаг. Google болон Facebook гэсэн акулууд цахим ертөнцийн хэрэглэгчдийн анхаарлыг хамгийн их татах болсноор тус компанийн нэр хүнд буурсан билээ. Yahoo-гийн хувьцаа буурсан явдал нь компанид байдлыг өөрчилж чадах эрч хүч, алсын хараа, чадвартай удирдагч олох шаардлагатай тулгарсан юм. Марисса Майер өдгөө 37 настай, Стенфордын их сургуулийг мэдээллийн технологийн чиглэлээр төгссөн юм байна. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ