Хойд Солонгосын армийн дэд командлагчаар генерал Хёон Ёон Чолыг томилов

img

Хойд Солонгосын армийн жанжин штабын дарга албан тушаалаасаа огцорсон мэдээллийн дараа өнөөдөр Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яам мэдэгдэл хийлээ. Өмнөд Солонгос Хойд Солонгост болж буй нөхцөл байдлыг сайн ажиглаж байгаа бөгөөд цаашдаа ч ямар нэг өөрчлөлт гарах эсэхийг хараанаасаа салгахгүй гэжээ. Мөн Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Ким Мин Сёок Өмнөд Солонгос улс байлдааны бэлэн байдлаа өөрчлөөгүй гэдгээ ч хэллээ. Харин авторитари дэглэмт Солонгос улсын шинэ залуу дарга Ким Жон Уны гол зөвлөгч, аавынх нь үед ч ажиллаж байсан цэргийн дарга Ри Ёон Хо-г ажлаас нь “хусах” болсон жинхэнэ шалтгаан юу байсан нь сонирхол татаж байна. Түүний ажлаа орхих болсон шалтгааныг өвчин гэж мэдэгдсэн ч гадны зарим шинжээчид долоон сарын өмнө эрх мэдлээ хүлээн авсан залуу Кимыг Засгийн газраа бүрдүүлэхийг хичээж байна гэж үзсэн юм. Мөн Ри Ёон Хо-гийн орыг бараг танигдагүй шахам Хёон Ёон Чол хэмээх генералзалгамжлах болсныг өнөөдөр зарласан байна. Энэ нь өөрийнхөө тойрон хүрээлэгчдийг бүрдүлж  байж магадгүй бөгөөд, Ким Жон Ун эцгийгээ нас барснаас хойш томилсон дөрөв дэх дэд командлагч болж байна. Энэхүү өөрчлөлт нь Хойд Солонгосын бусад хөрш орнууд болон АНУ-тай харилцах харилцаанд ямар өөрчлөлт үзүүлэх нь учир битүүлэг байна. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ