Д.Тэрбишдагва: Яамдын тоог нэмэх бодлого барихгүй

img

МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Д.Тэрбишдагва, дэд дарга Н.Батцэрэг нар өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Энэ үеэр  АН-аас гаргасан хамтарсан Засгийн газар байгуулах саналыг тус нам дэмжих шийдвэр буйгаа мэдэгдсэн юм. Хурлын дараа тус намын бүлгийн дарга Д.Тэрбишдагваас дараахь асуултад хариулт авлаа.

-“Шударга ёс” эвслээс АН-ын ажлын хэсгээс ирүүлсэн саналыг хэрхэн хүлээж авч байна вэ?

-УИХ-ын  2012 оны сонгуулийн үр дүнгээр  аль нэг нам  олонх болоогүй. Тийм  учраас  АН өчигдөр ҮЗХ-ны  хурлаа хийж манай намтай хамтарсан Засгийн газар байгуулах  тухай санал  албан ёсоор тавьлаа. Бидний зүгээс  эл асуудлыг намынхаа Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцээд  дэмжих шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл “Шударга ёс” эвсэл АН-тай  хамтарсан Засгийн газар байгуулан ажиллах саналыг дэмжсэн  байгаа юм. Өнөөдөр манай намын ажлын хэсэг  АН-ын ажлын хэсгийнхэнтэй хэлэлцээрийн ширээнд суусан. Маргааш 10.00 цагт хоёр нам хамтран ажиллах тухай төслөө  харилцан солилцоно.

-"Шударга ёс" эвсэл цаашид  АН хамтарч эвслийн Засгийн газар байгуулахаар тохиролцсон нөхцөлд мөрийн  хөтөлбөрөөсөө ямар тодорхой заалтуудыг  оруулах вэ. Хоёр тал цаашид  зөвхөн Засгийн газрын хүрээнд хамтрах уу?

-Хэлэлцээр хараахан эхлээгүй байна. Хамгийн чухал асуудал бол “Шударга ёс” эвслээс  сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдсан  таван  хувьсгал хийх хөтөлбөрөөс  гол гол асуудлыг эвслийн Засгийн газрын мөрийн  хөтөлбөрт тусгах ажлыг манай бүлгийн зүгээс хийнэ.   Цаашид хамтарсан Засгийн газарт орох тохиролцоонд хүрвэл улс орны язгуур эрх ашигтай холбоотой  шударга ёсыг сахиулах,  ард түмэн байгалийн баялагтаа эзэн байх зэрэг  тодорхой  заалтуудыг тусгах чиглэл барина. Одоогоор манай нам хамтран ажиллах төсөлдөө мөрийн хөтөлбөрөөсөө тусгах ажилд анхаарал хандуулан ажиллаж байна.

-АН-ын эвслийн Засгийн газарт хамтрах улс төрийн нам хүчинд тавьж буй болзлын босгыг "Шударга ёс" эвсэл давах уу?

- УИХ суудалтай болсон нам эвслүүд өөрсдөө  зохион байгуулалтад орж байна. Бид ч өөрсдийн ажиллах чадвараа хангах үүднээс  бүлэг зохион байгуулалтад орсон. Өнгөрсөн хугацаанд  бүлэг хоёр удаа хуралдлаа. Эхний хуралдаанаар дотоод зохион байгуулалтын асуудлаа хэлэлцсэн. Дараагийн хуралдаанаараа АН-аас ирсэн  хамтрах  саналыг  хэлэлцэж 100 хувийн санал нэгтэйгээр дэмжлээ. Монголын нийгэмд олон тулгамдсан асуудал бий.  "Шударга ёс" эвсэл  сонгогчддоо  тодорхой мөрийн хөтөлбөр гаргаж танилцуулан олны дэмжлэг хүлээсэн.  Тэрхүү мөрийн хөтөлбөрөөсөө хамгийн чухал асуудлаа  Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт оруулж ажиллах чиглэл барина. Мөрийн хөтөлбөртөө холбоотой асуудал хамтарч байгаа хоёр намын  хувьд чухал сэдэв. АН-ын мөрийн хөтөлбөрийг судалж үзэхэд олон зүйлд санал нэгдэх боломжтой юм байна гэж харсан л даа.

-АН удирдлагаас Засгийн газрын бүтэцэд өөрчлөлт оруулна  гэсэн байр суурьтай байна.  Зарим яамдыг чиг үүргээр нь салгана гэсэн. Яамдын тоог нэмэх нь  зөв үү?

-Бүтэц зохион байгуулалтын хувьд аль болох давхардлыг хэмнэх бодлого барина.  Зарим яам тамгын газруудад давхардал их  байгааг багасгана. Нөгөө талаар улс орны хөгжилтэй холбоотой  тодорхой яамдад  бүтцийг бий болгохыг үгүйсгэхгүй. Бидний хувьд яамдын тоог нэмэх бодолгүй байна. Гэхдээ хамтарсан Засгийн газар байгуулах хэлэлцээрийн  явцад  шийдэх асуудал гарах  байх. Тодорхой салбарыг хэлэлцээрийн явцад ярихыг үгүйсгэхгүй.

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэтэй холбоотой эрүүгийн хэргийг шүүхээр шийдэх болсон гэсэн мэдээлэл байна. Энэ талаар ямар мэдээлэл байна вэ?

-УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэтэй холбоотой хэргийг шалгах болсон талаар хэвлэлийн хуудаснаас мэдээлэл авлаа. Албан ёсоор шүүхийн байгууллагаас мэдээлэл ирсэн юм алга.

-“Шударга ёс” эвслийн ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ямар хүмүүс орсон бэ?

-Хэлэлцээр хийх ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ч.Улаан томилогдсон, миний бие Д.Тэрбишдагва, Н.Батцэрэг, Л.Цог, М.Сономпил, Д.Батцогт, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал нарын бүрэлдхүүнтэй байгуулагдсан.

-Хамтарсан Засгийн газарт хэдэн хүн ажиллах боломжтой вэ. Ер нь боловсон хүчний нөөц хэр вэ?

-Боловсон хүчний хувьд та  бүхэн харсан байх. Манай хоёр нам уламжилалт түүхтэй.  Боловсон хүчний нөөц сайн болох нь өнгөрөгч УИХ-ын  сонгуулиар харагдлаа. Бид бүх тойрогт  76 хүчтэй өрсөлдөгч  нэр дэвшүүлсэн.

Н.Түвшин

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

za za:
ene od bolood bga bayanselenge gej yamar nohor bnaa
2012-07-19
Олон юм ярилгүй өгсөн шавхарууг нь долоо
2012-07-19
сонгогч:
ер нь яамдаа нэмж өөрчдиинхээ эрх ашигт ниицүүлдэг ямар учиртай юм бэ тэр чинь зардал хөрөнгө нь ард биднээс л гарна шүүдээ Сонгуулиин дараа үнэн заваарах юмаа аль ч нам нь адилхан байжээ санал өгсөндөө харамсах болж байнаа даа янз ньард түмнээ бодож байгаа хэн байнаа цаана чинь бүгд л ард түмэн гэдэг нэрээр гарч ирчихээд одоо бүр суудлаа булаацалдаад заримынх нь санаанд тохируудж яам нэмэх гэж байдаг
2012-07-19
Dagva-d:
Ta buhen buhniig medegch bish, iim bolomjgui. Ard tumnee sonsvol sain , yag songuuliin omno yamarhuu bailaa, tuun shig ee baij olnii sanaa bodold sorgog bai
2012-07-19
ZOCHIN:
Bayar hurgye. Yaamnii toog harin ch buuruulah ni zov. Chadvartai humuusiig said bolgovol hiij chadna. Ih hurliin gishuun said baidgaas tatgalzah ni zuitei. Harin salbaruudiin tolgoilogch ni salbariin lider baimaar. Es tegvees MAN-iih heveer, yalgarah zuil alga geheer
2012-07-19
ҮНЭХЭЭР эрчим хүчний салбарт анхаарч сайд томилохоос өмнө ажилтнуудтай нь уулзалт хиймээр юм.
2012-07-19
МАХН:
Яамдын тоог олон болгохгүй байх нь дээр . Харин тухайлбал эрчим хүчний салбарт ажлын давхардал , эзэнгүйдэл их бий. Үнэхээр ажлаа зөв эхлэх бол салбарын лидерүүдийг томилох хэрэгтэй. Цэрэнпүрэв мэт нь бууж өгөөд холдвол бол оо.
2012-07-19
batsukh:
cain b.a
2012-07-18
zuv zuv
2012-07-18
mangar mangar:
yamar teneglalar ve chi
2012-07-18
sss:
iim teneg yum bitgii bicheech. mal yum uu
2012-07-18
teneg lalar ve zail
2012-07-18
Ха ха нөөц сайтай гэчихжээ муу панз наймаачин чинь.
2012-07-18
teneg lalar ve zail
tiim shuu yaag unen. Alban tushaaltai l bol AN yamai gej ene muu panzchin bodood baigaa.
2012-07-18
ТБД-д:
Мангар минь та нар бодлого барих бус АН-ын бодлогыг хэрэгжүүлэх гэж эвслийн ЗГ-т орж байгаагаа ойлгооч.
2012-07-18
sss:
iim teneg yum bitgii bicheech. mal yum uu
tiim shuu yaag unen. Alban tushaaltai l bol AN yamai gej ene muu panzchin bodood baigaa.
Бат:
Эдний УИХ-д нэр дэвшсэн хүмүүс илүү НИТХ-д нэр дэвшигчид нь харин жинхэнэ шилдэг гарууд байсан даа даанч МАН,АН-д дарагдчихсан, МАХН НИТХ-даа гойд анхаарал хандуулаагүйгээс ялагдсан байх шүү
2012-07-18
mangar:
TSAICHIHSAN MALNUUD! TERBISHDAGVA, BATTSEREG ZEREG HUN AMITNII ELEG DOOG BOLSON GARUUDIIG HUUJ YAVUULAH HEREGTEI! JINHENE AZGUICHUUD!
2012-07-18
mangar mangar:
yamar teneglalar ve chi
ZOCHIN:
NOYON URVAACH NOHOI SHARWAACH GEDGIIN BODIT JISHEE
2012-07-18
нараа:
агентлагийг цөөлж хэт их эрх мэдэл төвлөрүүлсэн яамдыг задлах,ТӨХ,ҮХШХороог татан буулгах ,яамдын орон тоог цөөлөх,орлогч нарыг хасах нь зөв
2012-07-18
МАХН-ынхан:
МАХН-ын гишүүдээс сайн хүмүүс бий шүү дээ. Гэхдэ зарим нэг бүүр хөлдүү ч байна
2012-07-18
ukhsen hoinoo . bolovson huchnii noots sain gene shuu. Terbishdagva guai tanai namd yamar noots bgaa yum dee. Hudlaa jujig tavidag heden nukhduudiig bolovson huchin gej bgaa yum uu. Ter Bayanselenge gedeg avgaig heleed bgaa yumuu oilgoh yum alga
2012-07-18