Колумбийн цөхөрсөн иргэд цэргүүд рүү дайрлаа

img

Колумбын арми болон “ФАРК” нэрээрээ алдартай зэвсэгт бүлэглэлийн хоорондох эцэс төгсгөлгүй мөргөлдөөн нутгийн иргэдийг туйлдуулж, өөрсдөө байдлыг гартаа авахад хүргэсэн байна. Иймээс өчигдөр газар нутгаа цэргийнхэн болон партизануудаас чөлөөлөхийг хүссэн иргэд цэргүүдийг бүсэлж, мод чулуу шидэн дайрчээ.

Сүүлийн хоёр сарын турш Каука муж орчим явагдсан ширүүн мөргөлдөөний гэрч болон, тарчилж суусан Наса нутгийн иргэд ийн хөдөлж, өнөө өглөө Боготагийн зүүн өмнөд хэсгээс 305 км-ийн зайд буудалласан байсан цэргүүдийг бүсэлсэн байна.

Мөргөлдөөний дараа цэргүүд бүсийг орхин, зугтахад хүрчээ.

Каука мужийн орон нутгийн захирагчид дөрөв хоногийн өмнө ФАРК бүлэглэл болон Колумбын арми руу захиа илгээн, газар нутгийг нь бүрэн орхихыг шаардсан юм. Эцсийн хугацаа даваа гаригийн шөнө хүртэл байжээ.

Гэхдээ Колумбын Засгийн газар цэргүүдийг нүүлгэн шилжүүлэхээс татгалзсан ч орон нутгийн захирагчидтай хэлэлцээр хийхийг хүсч байгаа юм.

Хоёр талуудын тулаанаас болж тус мужийн зуун мянга гаруй иргэд хохирсон аж.

Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ