БНАСАУ-ын Элчин сайд Ли Чөл Гуаныг хүлээн авч уулзав
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батхишиг БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ли Чөл Гуаныг өчигдөр хүлээн авч уулзжээ. Төрийн нарийн бичгийн дарга Б.Батхишиг БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ли Чөл Гуан нар Монгол Улс, БНАСАУ хоорондын уламжлалт, найрсаг харилцааг идэвхжүүлэн хөгжүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, төлөөлөгчдийн харилцан айлчлалын талаар санал солилцсон байна. Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ