
Жастин нэртэй “Фриск” үүлдэрийн есөн настай морь ердийн ч нэг уралдааны хүлэг биш бололтой. Эзэн нь Жастиныг амгайгаараа элсэн дээр янз бүрийн дүрс гаргах дуртайг ажигласан байна.
Жастиныг хоёр настай байхад нь Адонна Комбс худалдан авсан бөгөөд түүний энэ авъяасыг ажиглаад амгайнд нь багс бэхэлж өгсөн байна. Одоо авъяаслаг морь хэд хэдэн бүтээл гаргаад байгаа бөгөөд малын саравч нь морины бүтээлээр чимэглэгдсэн гэнэ.
Түүний нэг зургийг 15 ам.доллараар худалдан авч байсан бол одоо зургууд хэдэн зуун ам.долларт хүрэхээр болжээ.

“Өөрийн хөрөг” хэмээн нэрлэгдсэн нэг бүтээл нь чих, хоншоор, сүүл, хөл бүхий морьний дүрс байлаа.
Жастины “Chevaux” нэртэй бүтээлийг энэ бямба гаригт дуудлага худалдаанд оруулах бөгөөд орлогыг АНУ-ын Кентуки Мориний хүрээлэнд өгөх аж.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ