
Урин дулаан цаг эхлсэнтэй холбоотой нийслэлд зам засварын ажлууд эхэлсэн билээ.Наадмаас өмнө зарим нэг зам засварын ажил дууссан бол ирэх 10-р сар хүртэл дахин хэд хэдэн засварын ажил хийгдэх аж. Тэгвэл өнөөдрөөс үндсэн хуулийн гудамж буюу Тээврийн товчооноос Баруун 4 замын уулзвар хүртэлх 0.3 км авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажил эхлэх гэж байна.
Тиймээс тус замын зүүн талын урсгалыг өнөөдөр орой 22.00 цагаас эхлэн хэсэгчлэн түр хаах бөгөөд хөдөлгөөнийг хязгаарлах ажил 14 хоног үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд инженерийн шугам сүлжээний ажлууд /цэвэр ус, цахилгаан, холбооны шугам/ гэх мэт ажлуудыг хийх юм байна. Нийт хөдөлгөөнд оролцогч жолооч нарыг энэ хугацаанд боломжит замуудаар зорчихийг сануулж байна.
Э.Сувд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ