Идэвхгүй амьдрал биднийг алж байна

img

Бүх зүйлийг хөнгөвчилж, амар хялбар болгохын тулд бүх цаг үеийн нээлт, бүтээлүүд гарсаар байдаг. Техник технологи, эд зүйлс ухаантай болохын хэрээр хүмүүс нь тэнэг болж байна ч гэж ярьдаг. Тэгвэл энэ бүх хялбарчлал, шинэчлэл хүнд эргээд сөргөөр нөлөөлж байгаа юм. Хүн төрөлхтөний эв нэгдлийн наадам Олимп болж буйтай давхцуулан нэгэн сонирхолтой дүнг судлаачид танилцуулсан байна. Дэлхийн насанд хүрэгчдийн гуравны нэг нь хангалттай биеийн дасгал хөдөлгөөн хийдэггүй бөгөөд энэ нь жилд 5,3 сая хүн үхэх шалтгаан болдог гэнэ. Энэ нь зүрх, чихрийн шижин, хөх болон бүдүүн гэдэсний хорт хавдраар нас барж буй 10 хүний нэгтэй тэнцэж байгаа юм. Судлаачдын хэлж буйгаар байдал маш муу байгаа учир энэ асуудлыг тахал шиг чухлаар авч үзэх хэрэгтэй. Харин үүнтэй тэмцэхийн тулд шинэ арга хэрэгтэй бөгөөд хүмүүст амар хялбар, хөдөлгөөнгүй амьдрахын зөвхөн ашигтай талуудыг сануулаад байлгүй давхар хортой талуудыг ойлгуулах ёстой юм. Мөн улс орны Засгийн газрууд ч энэ ажилд чухал үүрэгтэйг хэллээ. Дэлхий нийтийн өөрчлөлт Судалгаагаар өндөр орлоготой орны иргэд хамгийн хөдөлгөөн муутай байдаг бөгөөд тэр дундаа Их Британи маш доогуур үзүүлэлттэй буюу насанд хүрэгчдийн гуравны хоёр нь хангалттай биеийн хөдөлгөөн хийдэггүй тооцоо гарчээ. Орон орны хувьд идэвхтэй дасгал хөдөлгөөнийг тооцох баримжаа өөр өөр байдаг нь улсуудыг хооронд нь харьцуулахад хүнд болгосныг судлаачид зөвшөөрсөн ч гарсан үр дүн зөв гэдгийг итгэлтэйгээр хэлж байлаа. Насанд хүрэгчид долоо хоног бүр дор хаяж 150 минутыг алхах, дугуй унах гэх мэтээр дасгал хөдөлгөөн хийх нь зохистой аж. Ц.Мишээл          

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Bulgan shuba yamar zagvartai, enge, razmer bolon uniig bichne uu
2012-11-22
orosoos orj irsen bulgan shuba zah zeeliin vnees hymd zarna.mun borluulagch ajild awna..utas 91915043 91914197
2012-09-21