З.Баянсэлэнгэ: Цагдаагийн байгууллагад ажиллаж байхдаа алдаа гаргасан минь үнэн

img

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэтэй ярилцлаа.

-Танд холбогдох эрүүгийн хэрэг ямар шатандаа яваа вэ. Прокурор ял төлөвлөсөн, эсэргүүцэл бичсэн гэсэн мэдээлэл байна л даа?

- Надад бараг ял өгчихсөн байх шиг байна лээ. Зөвхөн надад холбогдох хэрэг ч биш манай намын дөрвөн гишүүнд жагсаал цуглаан зохион байгуулсан, прокурорын биед халдсан гэсэн үндэслэлээр  эрүүгийн хэрэг үүсгээд прокурор ял төлөвлөсөн байдаг. Яллах дүгнэлт үйлдсэн прокурор бол цэвэр улс төрийн намын харьяаллаар биднийг яллахыг оролдсон. Шүүх хурлын хэлэлцүүлгийн явцад шүүгч үүнийг анзаарсан. Тиймээс   анхан шатны шүүхээс прокурорыг  хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан байна гэж үзэн хавтаст хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Саяхан мөрдөн байцаагчидтайгаа таарсан. Бидэнд холбогдох хэргийг ямар шатанд явааг мэдэхгүй явна лээ. Гэтэл хэрэг хаана байгаа эсэх нь ч тодорхойгүй байхад хүнийг  гэм буруутайд тооцож ял өгчихсөн явж байна шүү дээ. Энэ бол буруу жишиг тогтсоныг л харуулж байна.

-Мөрдөн байцаалтад хэрэг буцна гэдэг нь таныг гэм буруугүйд тооцсон юм биш шүү дээ?

-Нийслэлийн шүүхэд Ш.Хашбаатар прокурор эсэрүүцэл бичсэн нь үнэн. Нийслэлийн шүүхээс тэрхүү эсэргүүцлийг хүлээж аваагүй гэсэн хариуг би шүүхээс  авсан. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад  хавтаст хэргийг  нэмэлт мөрдөн байцаалтад буцаана гэдэг нь  намайг яллах хангалттай нотлох баримт цуглаагүй гэсэн үг. Хүнийг яллах гэж байгаа бол баримт нь хангалттай байх ёстой. Гэтэл тэр үеийн бичлэгээс харахад ямар ч прокурорын биед халдсан зүйл байхгүй. Бичлэгийг нь үзэж болно.

-Жагсаал цуглаан зохион байгуулах тухай хууль гэж  бий. Тухайн үед та бүхний жагсаал хуулийн хүрээнд явагдаж чадсан юм уу?

-Аливаа  улсын иргэн,  хувь хүн аль нэг албан тушаалтанд  өргөдөл гомдол гаргах эрхтэй.  Бид хуулийн байгууллага хэн нэгэн албан тушаалтанд үйлчилж байгаад гомдол гаргасан.  Гэтэл гомдол гаргасан иргэдээ яллах гэж оролдож байна.  Эрүүгийн хэрэг үүсгэлээ. Энэ бол буруу. Яагаад  Монгол Улсын иргэнийнхээ хувиар улсын яллагчид гомдол гаргаж болохгүй гэж.

-Цагдаагийн байгууллагад хэрэг бүртгэгчээр ажиллаж байхдаа хүн амины хэргийг нуун дарагдуулж ажлаасаа халагдсан гэж үнэн үү?

-Би энэ талаар мэдэгдсэн.  Сэтгүүлчид З.Баянсэлэнгэ гэдэг хүнийг яагаад  парламентад ороод ирэв гэдэгт маш их анхаарч байх шиг байна. Яагаад парламентад ард түмний төлөөлөл орж болохгүй гэж. Малчин тариачны төлөөлөл байсан өмнө нь.  Сүүлийн 20 жилд энэ жишиг алдагдсан  учраас намайг их онцолж харж байна. Янз бүрийн өнцгөөс харж бичиж байна шүү дээ. Би цагдаагийн  байгууллагад  ажиллаж байсан минь үнэн. Найз нөхөддөө тусалж алдаа гаргасан маань ч үнэн. Амьд яваа хүн алдаа гаргадаг. Засч болох алдааг хүн   гаргаж  болно. Харин засч болохгүй алдааг гаргаж болохгүй юм. Миний цагдаагийн байгууллагад ажиллаж байхдаа  гаргасан  алдаа минь амьдралын маш их  туршлага өгсөн. Надад олон зүйлийг ойлгуулсан.  Маш том сургамж болсон.  Үүнд би хэн нэгнийг буруутгахыг хүсдэггүй.

-Залиллангийн хэрэгт холбогдож тэнсэн харгалзах ял авч байсан хэрэг үү?

-Үгүй. Ээлжит гүтгэлэг. Би дээр хэлсэн шүү дээ. Намайг янз бүрээр бичиж байна. Харж байна. Гадаадад байдаг ах минь санаа нь зовнисон байдалтай утсаар ярьж байна шүү дээ.  Ах маань "Дүү минь юунд орооцолдчихсон юм бэ. Юу болоод яваад байгаа юм. Санаа зовоод нойр хүрэхгүй байна" гэж ярьж байна. Бид цөөхүүлээ шүү дээ. Нэгнийгээ хэмлэж, гүтгэж, ажиллах эр зоригийг  нь мохоож болох юм уу. Надад ажиллах, суралцах чинь хүсэл эрмэлзлэл байна. Яагаад би парламентад сууж болохгүй гэж. Намайг яаж харж, ямар өнцгөөс дүгнэх нь тэр хүмүүсийн асуудал. Гол нь баримттай бичиж бай. Хортойгоор хэн нэгнийг гүтгэж болохгүй. Хуулийн дор амьдрах хэрэгтэй. Нөгөөтэйгүүр надад УИХ-ын гишүүний бүрэн эрх гэж бий. Үүнийг зөрчиж болох уу та нар.

-Таны мэргэжил хуульч уу?

- Би 1991 онд дунд сургуулиа төгсөөд Дархан-Уул аймгийн Анагаах ухааны коллежийг төгссөн. Үргэжлүүлээд  Цагдаагийн академийг сонсогчоор  дүүргэсэн.   Цагдаагийн байгууллагад гурван жил гаруй хугацаанд ажилласан.

-Хууль хэрэгжүүлэх байгууллагад  тангараг өргөөд ажиллаж байхдаа алдаа гаргаж та.  Тэгвэл хууль тогтоох   дээд байгууллагад саяхан тангараг өргөөд  орж ирлээ. Бас  хууль зөрчиж найз нөхөддөө туслах юм биш биз дээ?

-Цаг хугацаа харуулна.

- "Шударга ёс эвсэл" өнөөдөр АН-ын ажлын хэсгийнхэнтэй хэлэлцээрийн ширээнд сууж байна. Таны бодлоор танай намаас хэдэн сайд төрөх бол?

-Хоёр нам хэлэлцээрийн шатанд явж байна. Урьдчилж намын дотоод асуудлынхаа талаар ам нээх нь дэмий л болов уу. Ямар ч байсан  хэлэлцээрийн явцад  “Шударга ёс эвсэл” мөрийн хөтөлбөртөө тусгасан шударга ёсны хувьсгал, эдийн засгийн хувьсгал хийх гэсэн гол  гол заалтуудыг эвслийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт  оруулах  чиг үүрэг барина.

- Намын дарга тань эрүүгийн хэрэгт холбогдсон. Тэгэхээр  даргатай чинь холбоотой тохироо хийнэ биз?

-Хувь хүнтэй холбоотой тохироо гэж би мэдэхгүй.

Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

herlen:
* tsag hugatsaa haruulna * gene shu. nadad itgej bolno geh ch yumuu bi tiim hereg hiih hun bish esvel uguiee geed itgel duuren helj chadahgui l bna da
2013-03-11
aagii:
naad hund chini itgej gargaj irsen nam ni boldoo,subligchiin chadbartai hun yaj ulstord yum buteeh yum be?ene huniig hwrwwd bas l stag hugastaa aldaad bgaa yum bish biz,hunii oyuniig ashiglasan oyunii hulgaichiig ulstoroos zailuulaach!!!!!!!!!!!!!!!!!!!!!!yarij bichbel mash ih yum bna..................
2013-03-07
Sejigiin awgai.ene uuruu Olon huniig namiin bolon huniig us honzongoor shorond suulgah buzar hergiig uilddeg bj yu hutsaad bgaan.hun shinjee aldsan buzar huuhen:
2012-10-10
Choniig yaaj ch tejeesen oi mod ruugaa gedeg oros ardiin tsetsen surgaali bii.Negent tom aldaa gargaj bsan bol daraa dahihgvi gesen batalgaa bhgvi.Harj l baya.gehdee neg l udur aldana daa,bish ee aldah bolno doo daa.Hvnii gar hul bolj garch irsen yum chin neg l udur hoshnogonii tsaas bolood zoliond garah boldog tavilantaigaas hoish....
2012-10-05
ой гутаж байна:
УИХ бол боловсролын байгууллага бишээ, эзэмшсэн тодорхой мэргэжил, мэдлэггүй, дээр нь хүн амины хэрэг нуун дарагдуулж албан тушаалаа урвуулан ашиглаж байсан, овилгогүй, жудаггүй, ядаад эмэгтэй хүний намба төрхгүй, хэлэх муу үг олдохгүй ийм муухай хүүхэн яаж төрийн ажлыг явуулнаа
2012-08-08
unshigch:
ymarch bsan amiaraa denchin tavichidag l ym bna lee yahav dee zailuul magadgui ih zuil hiih ch ym biluu amjilt
2012-08-01
aagii:
naad hund chini itgej gargaj irsen nam ni boldoo,subligchiin chadbartai hun yaj ulstord yum buteeh yum be?ene huniig hwrwwd bas l stag hugastaa aldaad bgaa yum bish biz,hunii oyuniig ashiglasan oyunii hulgaichiig ulstoroos zailuulaach!!!!!!!!!!!!!!!!!!!!!!yarij bichbel mash ih yum bna..................
BUHEL BUTEN MONGOL ULSAD ENE HUNII DUU HOOLOI DUTAV UU
2012-07-30
ENE HUUHEN TANII AMIDARLIIG SAIHAN BOLGOH UU?
2012-07-30
монгол:
Арван хуруу тэгш хүн гэж байдаггүй. Хүн алдаагаа ухамсарлаж байгаа бол тэр хүн сайн хүн юм тиймээс чиний бодол буруу байна. Би Баянсэлэнгээг сайн танин их шудрага зарчинч хүн. Ийм л хүмүүс Монгол төрд, Монголын ард түмэнд олон сайхан зүйл хийнэ гэдэгт итгэж байна. Ийм хүмүүсийг улс төрд харин ч олноор нь оруулах хэрэгтэй шүү Монголчуу даа.Борчуудынхаа төлөөлөл болж УИХ-д орсон нэгэн шудрага бүсгүйг гоочилж, атаарахсан сэтгэлээ дарж чадахгүй бухимдаж суухаар Харин хужаа нарыг эх орноосоо гаргахыг хүсэх нь Монголоо гэсэн хүн бүхний нэн түрүүний хүсэл байгаасаа. Хүн ард минь сэрээрэй Хөх Монгол минь нэгдээрэй.†
2012-07-28
555:
Харин барууны үзэлтнүүдээс л Монгол төрийг цэвэрлэх хэрэгтэй. Тэгж хэмээвээс Монгол улс ард түмнээ сонсдог, хүнлэг, энрэнгүй төртэй болж чадна. Мөн Баянсэлэнгэ шиг шудрага хүмүүс төрд олноороо орж ирээсээ. Тэгвэл Монгол төр худал хуурмагаас цэвэрлэгдэх болно. Та нар шиг нэгнээ гоочилдог, атаархуу, хорчин хүмүүс Миний Монголоос арилаасай тэгвээс Монголчууд дэлхийн дайтай хөгжих болно.
2012-07-28
mongol:
Harwaas balai gar bn shd ee
2012-07-24
Яанаа сонсогчоор дүүргэсэн гэнэ үү. СОНСОГЧ гэдэг мэргэжил байдаг юм уу. Төгссөн мэргэжлээ зөв хэлж чадахгүй их хурлын гишүүн юм уу. АРАЙ Ч ДЭЭ
2012-07-22
Barsa:
яг үнэн Цагдаагийн академийн нэр хүндийг унагаад новш чинь...Сонсогч гэдэг чинь оюутан л гэсэн үг.Эсвэл энэ сэтгүүлч ингэж буруу бичсэн.
2012-07-21
асаа:
нам н муу бна
2012-07-21
оооооо:
боловсрол муутай харанхуй хунээс төрийн алба хол байх хэрэгтэй
2012-07-21
wow:
шударга бол хэзээч ажилдаа тэр тусам хуулиин ажилд хариуцлага алдахгуй энэ хуухэн гудамжинд орилдог ухаан муутай хун тэрэнд төрийн алба зохихгуй ,өндрөөс хун их хучтэй унадаг да,уг нь дор газар байсан бол гэмтэх нь бага өөрт нь хэрэгтэй байсан юм
2012-07-21
ýíý ¿íýí ø¿¿
2012-07-20
555:
Хархаас нүдэнд хүйтэн авгай яаж яваад энэ УИХ гишүүн болчихвоо тэр найздаа туслаад гэнэ төрийн тангараг өргөсөн цагдаа ийм хариуцлага алдаж байдаг тэгээд үүнийгээ нуугаад явж байдаг одоо өндөрт гарсан хэн юу гэдэг юм гэсэн шиг үүнийг хариуцлага тооцож зайлуулах хэрэгтэй Ху намд иймэрхүү тухайн үед хариуцлаг алдаж намаасаа банга авч байсан хүмүүсийн нам гэсэн үэнэ байна даа Хөөрхий энэ зүүнтэн нарыг үгүй хийх хэрэгтэй тэгээгүй цагт МОНГОЛ монголоороо биш бид зовсоор л байна. Үүн шиг үнэн байхгүй
2012-07-20
555:
Харин барууны үзэлтнүүдээс л Монгол төрийг цэвэрлэх хэрэгтэй. Тэгж хэмээвээс Монгол улс ард түмнээ сонсдог, хүнлэг, энрэнгүй төртэй болж чадна. Мөн Баянсэлэнгэ шиг шудрага хүмүүс төрд олноороо орж ирээсээ. Тэгвэл Монгол төр худал хуурмагаас цэвэрлэгдэх болно. Та нар шиг нэгнээ гоочилдог, атаархуу, хорчин хүмүүс Миний Монголоос арилаасай тэгвээс Монголчууд дэлхийн дайтай хөгжих болно.
Яанаа сонсогчоор дүүргэсэн гэнэ үү. СОНСОГЧ гэдэг мэргэжил байдаг юм уу. Төгссөн мэргэжлээ зөв хэлж чадахгүй их хурлын гишүүн юм уу. АРАЙ Ч ДЭЭ
MAXH gesen neriig shaasan Enkhbayartai niilekh bolovsroltoi shudraga ukhaalag ekh oronch gej baikhgui bolokhoor iimerkhuu malan durakuud khurtel maniig tuluulj UIH d suukh erkhtei bolchikh yumaa Songoson songogdson 2 yag adilkhan kkk Ichmeer yum
2012-07-20
Iim malnuudiin songoson huduunii uhernuudiin buruu. Ene huduunii malnaasaa dor bolchihsin hunentseruuded bolovsrol olgohgui bol mongoliin hogjiloos bainga hoish changaasaar baih bolno.
2012-07-19
ee zailuul yamar amitad ni ch orood irew dee enenii orond bolowsroltoi zaluuchuuddaa oruulaad irehgui pzda haashaa l yawaad bna daa yadaj angli heltei bgaadaa
2012-07-19
Засаж болдог алдаа байдаг ч энэ хүүхнээс болж нэг хүн амь насаараа хохирсон гэдгийг мартаж болохгүй. Бүх юм нь тогтчихсон байсан хэргийг нуун дарагдуулж дээрэчнийг нь гадуур явуулсны ч инь төлөө тэр нөхөр чинь хүн алаа биз дэ. Алдаа гаргасан ч гэх шиг сайхан шаажийнаа. Алдаа гаргаж болно. гэхдээ чам шиг ийм алдаа хэзээ ч гаргаж болохгүй!
2012-07-19
Iim haltar huuheng songoson kommunistuud oorsdoo tolgoigoo shaa, yah ve ta buhnii songoson songolt gishuun chin shuu dee ene haltar huuhen yarij bgaa en teriig har l daa, ug oguulbereer ni unshaad uz, MAXH-g demjigch erguu maluud ta nariin songolt ene dee ho
2012-07-19
Өөрсдөө сонгочихоод дараа нь олон юм ярьж яахав дээ. Жагсаалтаар нэр дэвших хүмүүсийн нэрэнд дээгүүр бичигдсэн л байсан ш дээ.Энэ нам сонгогчдын 20 хувийн дэмжлэг аваа биз дээ. Тэгэхээр энэ хүн гаралгүй яадгийн. Хүмүүсийг нь сонгох дургүй байсан юм бол яах гэж намыг нь тэгтлээ их дэмжсийн. Ямар сонгогчид байна. Сонголт нь тийм л байна гэдэг биз дээ.Нэгэнт сонгогдсон хүнд атаараж элдэв юм бичиж байхаар өөрсийнхөө боловсролд жаахан ч болов анхаараач.
2012-07-19
Ийм л арчаагүй заваан юм биднийг төлөөлж улс эх орны минь хувь заяаг атгаж байна шүү дээ арай ч дээ
2012-07-19
юун хүн амины хэрэг вэ үгүй штээ БЗД-ийн цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэгч байхдаа гэмт хэрэг нуун дарагдуулж 200 мянган төгрөгний хахууль аваад ажилаасаа халагдсан штээ би мэдэж байна. Түүнээс гадна байнга л хураагдсан эд зүйл хувьдаа завшсан, хулгайлсан энэ тэр гээд л хэл аманд ороод л явдаг авгай байсан штээ цагдаа нэг бохир авгайгаас гэмт үйлдлийг нь илрүүлж зайлуулсан чинь хууль тогтоох дээд байгууллага УИХ-ийн гишүүн болчихдог гэнээ ха ха ха үнэхээр ой гутаж байна . Баянсэлэнгийг цагдаагийнхан туртусмаа БЗД-ийн цагдаагийн алба хаагчид прокурорууд, прокурорын мөрдөн байцаах алба бүгд л сайн мэдэж байгаа. Өөрийнхөө гэмт үйлдэлүүд балиар зүйлүүдийг чи нуух гээд чадахгүй ээ . Даан ч дээ Монгол улс ард түмэн минь
2012-07-19
ýíý ¿íýí ø¿¿
Zochin:
Hi ene arai yu gesen ug ve sonsogchoor duurgesen gev uu arai ch dee Baildaanii gaviyanii Ulaan tugiin odont Tsagdaagiin deed surguuliig huulich erh zuicheer togssonoo l medej baina.Ene survaljlagch l ingej bichsen baihaa esve ene huuhen iim duurchihsen tolgoitoi ym uu hun aminii gemt hereg nuun daragduulsan bol yl shiitgeltei baih ystoi shuu dee lavlagaa yaj avsan ym bol doo huurhii shalgah l ym bna daa
2012-07-19
зочин:
Хүн амины хэрэг нуун дарагдуулж авлигад автаж байсан юм бол хэцүү л юм байна.Уул нь дээдсийн хүрээллээс биш эгэл ардын төлөөлөл орж ирлээ гээд баяртай байсан юмсан.Гэтэл одоо юу юугүй л надад гишүүний бүрэн эрх бий гээд сууж байх гэж.
2012-07-19
Hun aminii hereg nuun daragduulna gedeg yu gesen ug ve,. Iim hun jagsaaltaar devshij baihad ard tumen hardaggui yum biaj. Songuuliin yoronhii horoo yu harj yu hiij baiv aa. Enhbayriig orovdson teneguudees l bolj biagaa sh dee. iim dargatai mongolchuud yamar orovdoltei yum be
2012-07-19
hun aminii hereg nuun daragduulchaad tanidag hundee tusalsan geed heev neg yarij suugaa hun huuliig bas tanil tal oortoo zoriulj batluulah gej zutgeed suuh viidee ta mine. Avilgachiig yhen hatan omoorch hyalh uree ch hairlahgyi olsoglon zarlaj suusan hun er n yahaas ch butsahgyi gesen ug. Tor bur yalzarchjiinaaaa yana daaa MONGOLCHUUD MINE
2012-07-19