
"Лондон-2012” зуны олимпийн наадам эхлэхэд 10 хүрэхгүй хоног үлдлээ. Энэхүү түүхэн үйл явдлыг МҮОНТ, “MN-25”,”UBS”, “NTV”, “SBN”, “TV-5”, “Боловсрол” суваг телевиз, "Таван цагираг" сонин, Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоо, Олон Улсын жүдогийн холбооны гэрэл зурагчин нийт 19 сэтгүүлч, сурвалжлагч ажиллах аж. "Лондон-2012" олимпийн наадмын үеэр зохион байгуулагчдын зүгээс сурвалжлах хэвлэл мэдээллийхэнд зориулж 4000 хүний суудалтай зоогийн газар бэлдсэн байна. Олимпийн үеэр дэлхийн 190 улсын 480 мянга гаруй нэр төрлийн хоол хүнс хийх аж. Мөн 1.6 сая ширхэг аяга кофе, цай бэлдэх гэнэ.
Э.Сувд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ