Онгоцны ослоор эрсдсэн хүмүүсийг дурсав

img

Таван жилийн өмнө буюу 2007 оны долдугаар сарын 17-нд Бразилийн нисэхийн түүхэнд золгүй явдал тохиолдсон юм. Порто Алегрогоос Сао Пауло хүрэх чиглэлийн Там Эйрбус 320 нисэх онгоц осолдож 199 хүн амь эрсэдсэн байна. Тэдгээр хүмүүсийн ар гэр, найз нөхөд өчигдөр тэднийг дурсахаар осол болсон Сао Пауло дахь Конгоньяс нисэх буудал дээр цугларсан байлаа. Орон нутгийн цагаар осол болсон 18:51 цагт цугларсан хүмүүс нэг минут чимээгүй болж хүндэтгэл үзүүлсэн юм. Нас барсан хүмүүсийн тоогоор 199 жижиг гэрэл асаасан байв. Тухайн үед маш ширүүн бороо орж байснаас онгоцны нэг тоормос ажилгаагүй болж, замаас гаран саравч мөргөн дэлбэрсэн аж. Уг хэрэгт буруутай арван нэгэн хүнийг цагдаа нар тогтоосон ч ямар нэг хариуцлага хүлээлгээгүй байна.           Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ