“Тетра-пак”-ын хатагтайн үхлийн шалтгаан тодорхойгүй

img

Хоол хүнсний Тетра-пак савлагааны пүүсийг эзэмшдэг Росингийн гэр бүлийн гишүүн Эва Луиз Росинг энэ сарын 9-нд гэртээ нас барсан олджээ. Түүний үхлийн шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа ба нөхөр Ханс Кристиан Росингийг түүний үхэлд сэжиглэн баривчилж байсан бол саяхан түүнийг эхнэрийнхээ цогцосыг зохих ёсоор оршуулалгүй удсан хэмээн буруутгажээ. Мөн 9-ний өдөр цагдаа нар ноён Росингийг архи эсвэл мансууруулах бодис хэрэглэсэн, жолоо барьж явахад нь зогсоосон юм. Ноён, хатагтай Росинг нар Лондон дахь АНУ-ын Элчин сайдын яам руу хар тамхи зөөвөрлөх гэж байгаад баригдаж байсан ч тухайн үедээ  сануулга аваад өнгөрчээ. Тэд дөрвөн хүүхэдтэй бөгөөд хүмүүнлэгийн үйлсээрээ олонд танигдсан юм. Ялангуяа хар тамхины хүчирхийлэлд орсон болон нөхөн сэргээх эмчилгээ хийдэг салбаруудад хэдэн саяар нь хандивладаг байжээ. Росингийн гэр бүл 4 тэрбум паундын хөрөнгөтэй гэж үздэг. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bn:
Misheel gej jinhene yashkagiin ner.
2012-07-19