Жин хасах шинэ эмийг АНУ-д худалдаалахыг зөвшөөрлөө

img

Qsymia хэмээх эмийг илүүдэл жинтэй эсвэл хэт таргалалттай, мөн биеийн жинтэй холбоотой ямар нэг асуудалтай хүмүүст худалдаалж болохыг АНУ-ын хүнс эмийн (FDA) газраас зөвшөөрлөө. Ингэснээр 13 жилийн дараа зөвшөөрөл олгосон хоёр дахь эм болж байгаа юм. Өмнөх эм нь Belviq нэртэй таргалалтын эсрэг эм байжээ. АНУ-ын насанд хүрэгчдийн даруй 35 хувь нь хэт таргалалттай учир шинэ жин хасах эмийг яаралтай худалдаанд гаргахыг эмч нар удирдах албанд мэдэгдсэн юм.     Qsymia эмийг хэрэглэсэн хүмүүсээс хоёр янзын судалгаа авсан байна. Нэг хэсэг нь хоолны дэглэмээ өөрчилсөн бол нөгөө нь дасгал хөдөлгөөнөө нэмсэн юм. Ингэхэд жингээ 6,7 болно 8,9 хувиар хассан гэдгийг FDA мэдэгдлээ. Гэхдээ энэхүү эм нь зүрхний хэмнэлийг нэмэгдүүлэх учир зүрхний өвчтэй болон саяхан харвалт өгсөн хүмүүс хэрэглэж болохгүй. Мөн урагт нөлөөлж магадгүй учир жирэмсэн эмэгтэйчүүдэд хориотой юм. Qsymia нь одоо худалдаалагдаж байгаа фентермин, топирамат гэсэн хоёр эмний нэгдэл аж.           Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ