
Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг амьд хөгжим сонирхогч залуусын “Coke’n beat 2012” наадам амжилттай болж шилдгээ шалгарууллаа.Энэ жилийн амьд хөгжмийн наадам “River beach”-т болсон юм. Финалын тэмцээнд “UFO” хамтлаг үлдэж гран-при эзэн болж иж бүрэн хөгжмийн зэмсгээр шагнуулсан бол ирэх арваннэгдүгээр сард Сингапур улсад зохиогдох “Asian Beat” наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрхтэй болжээ. Дашрамд дуулгахад “Coke’n beat- 2007” наадамд “Булсара”, “Coke’n beat-2008”-д “Зүгээр л”, “Coke’n beat-2009”-д “The Lemons”, “Coke’n beat-2010”-д “L-Guards”, “Coke’n beat- 2011” наадамд “The Compass” зэрэг хамтлаг тус тус шалгарч байсан юм.
Э.Сувд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ