Б.Мөнгөнтуул дэлхийн аваргатай хайнцлаа

img

Өчигдөр Армений Жермук хотноо Олон улсын шатрын холбооны шилдэг эмэгтэй шатарчдын “ФИДЕ гранпри” тэмцээний тав дахь цуврал эхэллээ. Армений нийслэл Ереванаас 170 км-ийн зайд орших уг хот нь түүх соёлын ихээхэн дурсгалтайгаас гадна рашаан сувилал, амралтын бүс нутгийн хувьд бүс нутагтаа ихээхэн алдартай ажээ. Тус тэмцээнд дэлхийн аварга Хоу Ифань (БНХАУ), дэлхийн аварга асан Хумпи Конеру (Энэтхэг), их мастер Жао Сюэ (БНХАУ), Катерина Лахно (Украин), Жу Вэнжунь (БНХАУ), Надежда Козинцева (ОХУ), Руань Луфэй (БНХАУ), Элина Даниелян (Армен), Нино Хурцизе (Гүрж), Лилит Мкртчян (Армен), Батхуягийн Мөнгөнтуул, Елена Ковалевская (ОХУ) нарын дэлхийн шилдэг 12 эмэгтэй шатарчин тойргийн журмаар өрсөлдөж байна. Мөнгөнтуул эхний өрөгтөө дэлхийн залуу аварга Хоу Ифаньтай хараар тоглон 35 дахь нүүдэлдээ тэнцжээ. Өнөөдөр болох хоёрдахь өргийн тоглолтод Хятадын их мастер Руань Луфэйтэй цагаанаар тоглох юм. Тэмцээн энэ сарын 28-нд өндөрлөнө. Б.Цагаанбаатар Жич: Гранпригийн эхний хоёр шат манай хойд, урд хоёр хөршийн Донын Ростов, Шеньженьд болоход Хоу Ифань түрүүлсэн бөгөөд гуравдахь шатны тэмцээнд ОХУ-ын Нальчикт Хятадын өөр нэг шатарч Жао Сюэ өнгөлсөн байна. Оросын Казаньд явагдсан дөрөвдэх шатны гранприд Словений Анна Музычук, Энэтхэгийн Хумпи Конеру нар боломжит 11 онооноос ижил 9,5-ыг аван тэргүүлжээ. Туркийн Стамбулд болох энэ оны сүүлчийн гранприд манай их мастер Б.Мөнгөнтуул мөн уригдаад байгаа билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
Gaihaltai ohin. Gebch tuund dem uguh hun baiguullaga hobor yum daa. Alib shatart elegrei Biznesmenuudee tuund neg hoyor yum uu gurban uruu bair ugchihuuch ee. Yalangua Tursun nutgiinh ni ah Saihansambuu guai ta iim chineenii yum ugchihud uastoi tom buyan bolno doo.Bi Zabhan nutgiin hun bolohoor ene nutgaas garsan ene saihan uhaantai huuhediig demjih yumsan gej mun ch huseh yum daa.
2012-07-19
naymdorj:
nyaamddorj taban oroo bair ogno gej yarij baian tsaana chini
2012-07-19
Ганбаа:
Амжилт Амжилт Амжилт!!!
2012-07-18
dahska:
mongol ulsiin neriig olon jil delhiid duursgaj yavaa duudee bayar hurgie amjilt husie
2012-07-18
bad:
mongoliin shatriin holboonii hamt olon,ger bvliinhend ni bayar hvrgej bna,Mongontuuldaa amjilt hvsie...olon myangan zvrh demjin amjilt hvleej bgaa tul yalah boltugai....
2012-07-18
bad:
adilhan l vnlegdeh yostoi,mongolchuud uhaalag ohinooro baharhaj baigaa,,,tor zasag oyunii hodolmoriig,oyunii tamirchangaa,martahgvi gej itgej bna aa
2012-07-18
орсоо:
БАЯР ХҮРГЭЕ. ДЭЛХИЙД НЭРЭЭ ГАРГААД БАЙГАА ЭНЭ Б.МӨНГӨНТУУЛ шиг ОЮУНЫ ХӨДӨЛМӨР ЯМАР Ч ҮНЭГҮЙ БАЙХАД НААДМААР АРСЛАН ЦОЛ АВСАН БӨХ ТЭР БУМ ТӨГРӨГӨӨР ҮНЭЛЭГДДЭГ. ЭНЭ БОЛ МОНГОЛ ТӨРИЙН ГАЙХАМШИГТАЙ БОДЛОГО
2012-07-18
bad:
adilhan l vnlegdeh yostoi,mongolchuud uhaalag ohinooro baharhaj baigaa,,,tor zasag oyunii hodolmoriig,oyunii tamirchangaa,martahgvi gej itgej bna aa