
Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулсны 806 жил, Ардын хувьсгалын 91 жилийн ойн баярыг зохион байгуулсан дүнг Монгол Улсын Шадар сайд, Зохион байгуулах хорооны дарга М.Энхболд Засгийн газарт танилцууллаа.
Мөн шинээр цэнгэлдэх хүрээлэн барих ажлыг нэн даруй эхлүүлэх шаардлагатай гэж Засгийн газрын гишүүд үзлээ. Энэ жилийн наадамд Улсын даян аварга 1, улсын аварга 2, арслан 6, гарьд 5, харцага 15, начин 54, аймаг цэргийн цолтой бөхчүүд 182, сумын цолтой бөхчүүд 141, залуу бөх 54 барилджээ. 120 гаруй цэрэг барилдуулахаар бэлтгэсэн ч 40 нь барилдсан юм байна.
Үндэсний бөхийн барилдааны дүрэмд тухайн бөх ам авахаар зарласнаас хойш таван минутын хугацаанд ам авах, ослын даатгалд даатгуулсан бөхийг баяр наадамд барилдуулж байх өөрчлөлт оруулсан. Үүний үр дүнд бөх ам авах явцад үзэгчдийг бухимдуулдаг, хүлээлгэдэг явдал гараагүйг онцолж байлаа.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ