
Цус болон үрийн шингэнээр хийсэн хэмээн цуу яриад гаргаад байсан Леди Гагагийн “Fame” нэртэй үнэртэй усны рекламны зураг гайхалтай болжээ.
Зураг хар цагаан бөгөөд нүцгэн Гагагийн биен дээр жижигхэн эрчүүд авирч байгаа, Гага нэг гартаа усаа барьсан шийдэлтэй юм.
Хэдий энэ нь түүний нүцгэнээр гарсан анхны тохиолдол биш боловч хүмүүсийг цочирдуулагч Гага энэ зурагнаасаа болж өөрөө бага зэрэг сандарч байгаагаа твиттерийн хуудсандаа бичсэн байна.
“Fame” ус хоёр янзын савлагаатай байх юм. Жижиг хэмжээтэй 30 ам.долларынх болон "Le Masterpiece" буюу урлагийн бүтээл хочтой том нь 70 гаруй ам.доллар байх аж.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ