Мансууруулах бодис худалдсан сувилагч нар ажлаа хийж байна

img

Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн эмч нарын буруугаас иргэн Н-гийн дөнгөж төрсөн нярай энэдсэн хэргийн талаар манай сайт өмнө нь  мэдээлсэн. Уг мэдээллийн мөрөөр тус төвийн эмч нарыг  харьяа дүүргийн Цагдаагийн хэлтсээс шалгаж эхэлсэн юм. Тодруулбал     өнгөрөгч есдүгээр  сарын 5-ны өдөр  Н-ийн эхнэр Э  тус төвд нярайлж  3кг 200 грамм охин төрүүлжээ. Төрөлтийн явцад Э эмэгтэйн охин архаг бүтэлттэй гарсан тул  эмнэлгийн ажилтнууд хүчилтөрөгчийн аппарат залгахдаа алдаа гаргаж  бяцхан охин амь насаа алдсан хэрэг гарсан билээ.  Эл хэргийн дуулиан намжаагүй Улсын клиникийн төв эмнэлгийн Хагалгааны тасгийн сувилагч нар өвчин намдаах бүлгийн эм бэлдмэл буюу "Morfini gidrochloridi" гэх тариаг  эмнэлгийн заавар журам  зөрчин худалдаалсан хэрэгт сэжигтнээр татагдан УМБГ-нь  шалгагдаж байгаа юм. Тодруулбал тус тасгийн  ахлах  сувилагч Н.Баярсайхан нарын гурван сувилагч мансууруулах төрлийн эм бэлдмэл худалдаалсан хэрэгт мэдүүлэг өгч эхэлсэн тухай мэдээлллийг албаны эх сурвалжаас тодрууллаа. Н.Оюунцэцэг:  Сувилагч нарын гэм бурууг шүүх тогтооно / Улсын клиникийн төв эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга/ -Танай эмнэлгийн сувилагч Н.Баярсайхан нарын хэд хэдэн хүн УМБГ-т шалгагдаж  байгаа гэж үнэн үү? - Хагалгааны тасгийн сувилагч нарыг цагдаагийн байгууллагад шалгаж байгаа тухай мэдээллийг би сайтнаас уншаад сууж байна. Түүнчлэн зарим нэг хүнээс сураг сонссон.  Ер нь ямар ч хүнийг хуулийн байгууллага шалгах эрхтэй. Гэхдээ  тухайн хүний гэм бурууг зөвхөн шүүх тогтооно. -Хэрэгт холбогдсон сувилагч нар ажлаа хийж байгаа юу? - Сувилагч нарын хууль зөрчсөн эсэх тогтоогдоогүй байхад  манай эмнэлгийн  зүгээс  тэдний  ажлыг түтгэлзүүлэх, халах зэрэг арга хэмжээ авах үндэслэлгүй. Мансууруулах эм бэлдмэл худалдсан хэрэгт нэр холбогдсон сувилагч нар одоогоор ажил үүргээ гүйцэтгэж байна. - Морфиныг эмчилгээнд хэрэглэхдээ  танай эмнэлгээс хэрхэн хяналт тавьж ажиллаж байна вэ ? - Морфиныг эмнэлгүүд өдөр тутмын үйл ажиллагаандаа тогтмол хэрэглэдэг. Эмнэлэг бүрт Эм зүйн алба гэж бий. Тэрхүү  алба эмчилгээнд хэрэглэж буй морфинд хяналт тавьж ажиллах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл их эмч өвчтөний эмчилгээг бичнэ. Энэ дагуу тус албанаас эм тариаг тасгуудад хуваарилж, хэрэглэсний дараа   тарианы шил савыг   тус  алба тоолж авах ажлыг гүйцэтгэдэг.Тиймээс өвчин намдаах бүлгийн  дээрх хүчтэй эм тариаг эмнэлэгт  хяналтгүй хэрэглэх боломжгүй юм. -Эмч сувилагч нар өвчин намдаах бүлгийн эм хууль бусаар худалдаалсан хэрэгт өмнө нь холбогдсон тохиодол бий юу? -Байхгүй. -Яг морфиныг тогтмол хэрэглэдэг хэдэн өвчтөн танай эмнэлэгт эмчлүүлж байна вэ? -Улсын клиникийн төв эмнэлэгт тогтмол хэрэглэдэг өвчтөн байхгүй. Байнгийн эмчилгээний  зориулалтаар хэрэглэдэг өвчтөнүүд бол Хавдар судлалын үндэсний төвд харьяалагддаг юм. Манай эмнэлэгт морфиныг хүнд мэс ажилбарт орж буй өвчтөнд өвчин намдаах зорилгоор эмнэлгийн дотоод журам зааврын дагуу хэрэглэх эрхтэй. Н.Түвшин              

СЭТГЭГДЭЛ БИЧИХ