
Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн зүүн, Төв болон говийн нутгийн ихэнх, зүүн зүгийн нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн зүгийн нутгаар зүүн хойноос, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 10-15 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 26-31 градус, Дорнод, Дарьгангын тал нутгаар 23-28 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 17-19 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 16 градус дулаан, харьцангуй чийг 66 хувь, агаарын даралт 865 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ