Ч.Амарболд нар давж заалдана
2008 оны УИХ-ын сонгуулийн дараах үймээнээр хүний амь үрэгдсэн хэрэгт анхан шатны шүүхээс хошууч генерал Ч.Амарболдод 3.6 жилийн хорих ял, хурандаа Ш.Батсүхэд 3.6 жил, дэд хурандаа Г.Ганбаатарт 2 жил, дэд хурандаа О.Зоригтод 2.6 жилийн хорих ял оноож байсан юм.
Тэгвэл цагдаагийн экс дарга нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд маргааш гомдол гаргахаар болсон байна. Шүүгдэгчдэд Нийслэлийн өмгөөлөгчдийн холбооноос томилсны дагуу Ч.Амарболдын өмгөөлөгчөөр Ж.Яринпил ажиллаж, Ш.Батсүхэд н.Алтан-Өлзий, Г.Ганбаатарт С.Тэгшжаргал нар өмгөөллийн үйлчилгээ үзүүлж байгаа юм.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ