Өсвөрийн тамирчид олимпид оролцох баг тамирчдад захидал хүргүүллээ

img

Бидний бахархал болсон ах, эгч нараа! ОХУ-ын Саха улсад энэ сарын 4-15-ны өдрүүдэд зохиогдсон “Азийн хүүхдийн спортын V их наадам”-д бид Та бүгдийг үлгэрлэн дууриаж, спорт хэмээх гайхамшгаар аялж, яг та нар шиг нэр алдраа дэлхийд дуурсгасан мундаг тамирчин болохоор бэлтгэл сургуулилтаа шамдан хийж, ард түмэн, аав ээжийнхээ өмнө хүлээсэн амлалт, өмнөө тавьсан зорилгоо биелүүлэн есөн алт, есөн мөнгө, 24 хүрэл нийт 42 медаль хүртэж ганзага дүүрэн эх орондоо ирлээ. Хэдхэн хоногийн дараа эхлэх хүн төрөлхтний эв нэгдлийн билэгдэл “Лондон-2012” зуны олимпийн ХХХ наадамдаа өсвөрийн тамирчид бид нарын алтан медалийн буухиаг үргэлжлүүлэн амжилттай оролцож, төрийн дууллаа эгшиглүүлэн алтан соёмбот далбаагаа мандуулна гэдэгт өсвөрийн тамирчид бид итгэлтэй байгаа шүү. Амжилт хүсье! Хичээгээрэй, ах эгч нараа.

Азийн хүүхдийн спортын V их наадмын оролцогч дүү нараас нь

2012 оны 07 дугаар сарын 17

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

MON GOLD IA IA:
ИРЭХ ЦАГИЙН САЛХИ БҮХЭН ЭХ ОРНЫ МИНЬ СЭРГЭН МАНДАЛТЫГ ДЭЛХИЙН ТҮМЭНД ЗАРЛАН ТҮГЭХ БОЛНО. ИРЭХ ОЛИМПООС Ч БИД ОЛЗ ОМОГ ИХТЭЙ БАЙХ БА НИЙТ 9 МЕДАЛЬ ҮҮНЭЭС 4 АЛТ, 5 МӨНГӨН МЕДАЛЬ ЗҮҮХ БОЛНО. ЭХ ОРНЫ МИНЬ ШИЖИР АЛТААР УРЛАСАН МЕДАЛУУД ЭХ НУТГИЙНХАА ҮРСИЙН ЭНГЭРТ ГЯЛАЛЗАХААР МАНАНТ ЛОНДОНД ЗҮҮРМЭГЛЭН, ЗҮҮДЛЭНХЭН БАЙНА WINDS OF COMING YEARS WILL DECLARE THE MONGOLIA’S RENAISSANCE TO MANKIND OF THE GLOBE. IN UPCOMING OLYMPICS LUCK WILL SHINE ON US WHERE WE WILL GET 9 MEDALS OUT WHICH 4 GOLD AND 5 SILVER. THE MEDALS MADE OUT OF PURE GOLD OF MY COUNTRY ARE WAITING IN LONDON WITH LIGHT DREAMS TO SHINE ON CHESTS OF CHILDREN OF IT’S OWN NATIVE LAND. KHURAI KHURAI KHURAI TS.BAYARSAIKHAN
2012-07-19