
Дэлхийн хамгийн том арал болох Гренландын хойд хэсэгт байдаг Петерман мөсөн уулнаас маш том талбайтай мөс салсан байна. Энэ нь Манхаттен арлаас хоёр дахин том буюу 120 км
2 талбайтай аж.
Мөсөн уулнаас том хэмжээний мөс салах үзэгдэл байдаг ч Петерман мөсөн уул ойрын хэдэн жил судлаачдыг гайхшруулаад байгаа юм. 2010 онд гэхэд л дээрхээс мөн л том буюу 250 км
2 талбайтай мөсөн арал салсан байна.
Сүүлийн 150 жилд ийм үзэгдэл үзэгдээгүй гэж Делавер мужийн их сургуулийн профессор хэлж байна.
Дэлхийн дулаарлаас үүдэн Гренландын мөс ийнхүү багасан, нимгэрч байгаа явдал нь эрдэмтдийн санааг зовоож байна.
Гэхдээ мөсөн арал ялгаагүй хөвж байх учир далайн усны түвшинд одоогоор ямар нэг өөрчлөлт авчирахгүй гэж үзэж байгаа юм.
Зургийг НАСА-гийн хиймэл дагуул авсан байна.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ