Цэцэрлэгийн хүүхдийн хичээлийн хэрэгсэлд өөрчлөлт орлоо

img

Зуны налгар цаг хэдийнээ дуусч цэцэрлэг сургууль орох дөхлөө. Энэ үеэр эцэг эхчүүдийн толгойны өвчин болдог нэг асуудал бол яах аргагүй цэцэрлэгийн хүүхэд багачуудаас авчрахыг шаарддаг  тухайн жилдээ хэрэглэх хичээлийн хэрэгслийн асуудал байдаг. Тэгвэл энэхүү хичээлийн хэрэгслийн талаар БСШУ-ын сайдын 2004 оны тушаалаар батлагдсан “Нэг хичээлийн жилд цэцэрлэгийн хүүхдийн эцэг эхээс бэлтгүүлэх сургалтын болон ариун цэврийн хэрэгслийн жагсаалт”-ыг энэ хичээлийн жилээс шинэчлэн тогтоохоор болжээ.Энэхүү жагсаалтийг шинэчлэх саналыг 21 аймаг, нийслэлийн цэцэрлэгийн багш нар, арга зүйч, боловсрол соёлын газрын мэргэжилтнүүд гаргасан байна. Шинэчилсэн жагсаалтад эцэг, эхээс бэлтгэж өгөх сургалтын болон ариун цэврийн хэрэгслээр тосон харандаа, харандаа үзүүрлэгч зэрэг нэмэгдэж, дэвтэр, скоч зэргийг  хассан байна. Дээрх жагсаалтаас болж жил бүр маргаан гардаг. Учир нь жагсаалтад багтаагүй хэрэгслийг нэхдэг мөн чанарын шаардлага хангахгүй хэрэгсэл авчирлаа гэх  зэрэг асуудал байнга гардаг. Тиймээс энэхүү шинэчилсэн жагсаалтаар энэ бүхнийг цэгцлэх боломжтойгоор тодорхой тусгаж өгчээ. Э.Сувд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

хишигжаргал:
цэцэрлэгийн үйл ажиллагаатай видо бичлэг оруул
2014-03-14
baagii:
yaj delgerengui uzeh ve
2013-08-11