БНСУ-д ажиллах иргэд өнөөдөр эмчийн үзлэгт хамрагдана

img

    Өнөөдөр БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар солонгос хэлний түвшин тогтоох тусгай шалгалтад тэнцсэн иргэд эрүүл мэндийн үзлэгт орно.Тус шалгалтанд тэнцсэн 241 иргэн өнөөдөр  Халдварт өвчин судлалын үндэсний төвд эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдах юм.Эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд орхоор ирэхдээ хувийн зүгээс гадаад паспорт, эсвэл иргэний үнэмлэх, бүртгэлийн шар хуудас, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн үзлэг, шинжилгээний хураамж 45 мянган төгрөг, сүүлийн 3-6 сард авахуулсан 3х4 хэмжээтэй нэг хувь цээж зурагтай ирэх аж. Эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдсан иргэд 2012 оны 7 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд ажлын цагаар Хөдөлмөрийн төв бирж дээр ирж, шинжилгээний хариу болон зөвлөгөө мэдээлэл авах боломжтой аж. Э.Сувд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

eruul chiireg zaluusaa gadagsh n gargadagaa zogsoomoor yum.
2012-07-19