10 төрөл зүйлийг алдартай хүмүүсийн нэрээр нэрлэв
2012-07-19

Жил бүр дунджаар 17-24 мянган нэр төрлийн амьтан шинээр тогтоогддог гэнэ. Цөөн тооны хөхтөн амьтад, хэдэн зуун хоёр нутагтан, хэдэн мянган шавьж болон сээр нуруугүй амьтад. Тиймээс шинэ төрөл зүйл нээсэн эрдэмтдэд түүндээ нэр өгөх эрх оногддог байна. Амьтдыг голчлон аль нэг хэсгийг нь онцолсон эсвэл олдсон нутаг орны нэрээр нэрийдэх нь байдаг. Хэт бардамнасан хэрэг болно гэж үздэгээс эрдэмтэд өөрийнхөө нэрээр тэр бүр нэрлээд байдаггүй, харин хүндэлж биширдэг хэн нэгний нэрийг өгөх явдал бий. Ингээд алдартай, олны танил хүмүүсийн нэрээр нэрлэгдсэн арван амьтныг танилцуулъя.
  1. Ричард Докинс загас. Ёс зүйч, хувьслын биологич, зохиолч энэ эрхмийн нэрээр нэрлэгдсэн загасыг Шри Ланкын эрдэмтэн Рохан Петияагода нээсэн юм. Өөрийнх нь нэрээр ийм гоё загас нэрлэсэнд талархалтай байгаагаа Ричард хэлсэн байна.
  2. Боб Марли паразит. Өнгөрсөн долоо хоногт загасаар хооллодог нэгэн бяцхан паразитыг Карибийн тэнгисээс нээсэн бөгөөд эрдэмтэн Пол Сиккель өөрийн шүтэж явдаг reggae дуучин Боб Марлигийн нэрээр үүнийгээ нэрлэжээ.
  3. Бейонси хөх түрүү. Австралийн Квинслендээс нэгдүгээр сард хөх түрүүний нэгэн ховор төрлийг нээсэн бөгөөд бөгсөн хэсэгтээ ширүүн алтлаг өнгийн үстэй учир дуучны нэрээр ийн нэрлэгдэхэд хүрчээ.
  4. Жон Клиз лемур. Жүжигчин Жон Клинзийн байгаль хамгаалах ажлыг сурталчилсан кино хийдэгт нь хүндэтгэл үзүүлж 2005 онд Мадагаскарын ховордсон үслэг лемурт нэрийг нь өгсөн байна. Тэрээр энэ бяцхан амьтдад их хайртай гэнэ.
  5. Жорж Буш цох. АНУ-ын хуучин Ерөнхийлөгч Жорж Буш, Дэд ерөнхийлөгч Дик Чейни, Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичиг Доналд Рамсфелд нарын нэр 2005 онд олдсон цохнуудад өгөгдсөн юм. Учир нь цохнуудыг олсон эрдэмтэн консерватив намыг дэмжигч төдийгүй арай бүтээлч нэр өгөхөөр оролдсон нь энэ аж.
  6. Кейт Уинслет цох. Титаник киноны дүрийг нь билэгдэж жүжигчин Кейт Уинслетийн нэрийг бас нэгэн цохонд өгсөн байна. Түүний дүр усан онгоцтойгоо хамт живдэггүйн адилаар тэрхүү цох устаж мөхөхгүй байхыг билэгдсэн гэнэ. Гэхдээ ойгүйжилт үргэлжилсээр байвал энэ нэр төрөл устах аюултай байгаа юм.
  7. 7.    Адольф Гитлер цох. Словенид байдаг тавхан чийглэг агуйгаас л олддог энэхүү сохор цохыг 1933 онд герман хүн олсон бөгөөд тэрээр Гитлерийг биширдэг нэгэн байжээ. Гитлер энэ явдлаас хойш удалгүй германы канцлер болсон билээ.
  8. Дэвид Аттенборо плезиозавр. BBC-гээс эрхлэн явуулсан байгалийн түүхийн тухай “Life” цуврал нэвтрүүлгийн хөтлөгч эрт цагт мөхсөн плезиозаврын нэрэнд мөнхөрсөн байна. Уг нэрийг өгсөн Америкийн палеонтологич Роберт Бейкерийн хэлснээр Дэвид бага насандаа плезиозаврыг гайхан сонирхдог байсан нь хожмоо ийм гайхалтай шинжлэх ухааны бүтээл хийхэд нь нөлөөлсөн гэнэ.
  9. Хью Хефнер туулай. Намаг орчмоор амьдардаг нэгэн төрлийн туулайг АНУ-ын зүүн өмнөд хэсгээс олсон эрдэмтэд ийнхүү нэрлэжээ. Туулайны логотой “Playboy” гүрний эзний нэрийг сонгосонд гайхах зүйл үгүй бөгөөд Хефнер ховордсон туулайг хамгаалах ажилд мөнгө хандивлаж байсан юм.
10. Хунтайж Чарльз мэлхий. Ойг хамгаалах сайн дурын ажлыг нь үнэлж энэ оны эхээр Эрхэм дээдсийн нэрээр нэгэн төрлийн модны мэлхийг нэрлэсэн байна. Ийм мэлхийг анх 2008 онд Эквадорт нээн илрүүлж байжээ. Ц.Мишээл
Shuud.mn
Сонин хачин
wow:
mongolchuud bid bol esregeeree arhia l aldartai hymyyseeree nerledeg bhgyi yu ... bagabandi ...har chingiss ...elbeg erool ...kkkkkkk
2012-07-21