"Тринозавор Батаар"-ыг худалдахыг завдсан сэжигтэнг илрүүлжээ

img

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр “Тринозавор Батаар” үлэг гүрвэлийн араг ястай холбоотой  шинэ мэдээллийг  монголын талаас өмгөөлөл үзүүлж буй  АНУ-ын иргэн өмгөөлөгч Роберт Пэйнтер өглөө.

Түүний  мэдээлснээр "Тринозавор Батаар"-ын араг ясыг худалдсан байж магадгүй сэжигтэнг АНУ-ын хууль сахиулах албанынхан  илрүүлсэн бөгөөд одоогоор эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Монголын говиос гаралтай “Тринозавор Батаар”-ыг  худалдахыг завдсан хэрэгт АНУ-ын иргэн Эрик Прокопи гэгч  холбогджээ. Сэжигтэн Их Британиас АНУ руу “Гүрвэлийн яс” гэж гаалийн мэдүүлэгт дурдаж оруулж ирсэн болох нь  тус улсын прокурорын байгууллагын шалгалтаар тогтоогдсон байна.

Араг ясыг 1920-иод онд ч юм уу, түүнээс хойш Японоор дамжуулан Их Британид хүргэсэн  байх магадлалтай гэнэ. Өмгөөлөгчийн хэлж буйгаар “Тринозавор Батаар” тун удахгүй буюу 1-2 сарын дараа эх орондоо ирэх боломжтой болжээ.

Дашрамд дурдахад  сэжигтэн  Эрик Прокопи гэгчийн  "Тринозавор Батаар" -ыг  худалдахыг завдсан үйлдэл нь нэг бус удаагийнх аж.

Тухайлбал, Монголоос гаралтай өөр нэг үлэг гүрвэлийн ясыг АНУ-ын Калифорнид худалдах гэж байсныг нь цагдаагийнхэн  илрүүлэн хураасан байна.

Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

eqrwqergf:
Enhbayariin bulhaig nuuh sanaatai yu, 1920 on ch geh shig
2012-07-19
malaa 1920-iod on gej baigaa yum bish uu
2012-07-19
Боло:
Moнголоос хэн гэдэг нөхөр, яаж, ямар гаалиар хэрхэн нууж хахуульдаж гаргалцав гэдгийг тогтоох хэрэгтэй дээ . 76 түүний хүрээллийн 500 орчим хүнээс хол гарахгүй шүү дээ
2012-07-19
zulaa:
Uu ene bur surtsan gar bna l daa
2012-07-19